АНУ-д жил бүрийн таван сарын 11-нд “Юу хүссэнээ идэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг Америкийн кино од Томас Рои санаачилсан юм. Тэрээр АНУ-д 80 гаруй ийм сонирхолтой өдрүүдийг санаачилжээ. Жишээ нь “Гэрийн даалгавар хийхгүй өдөр”, “Оймсгүй өдөр”, “Гэр бүлийн түүхийн өдөр” гэх мэт өдрүүд байдаг. Эдгээр санаачилсан тэмдэглэлт өдрүүдийн зарим нь Америкийн соёлын нэг хэсэг болж улс даяар тэмдэглэх болсон аж.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #NationalEatWhatYouWantDay гэсэн хаштагтай жиргэж баяр хөөрөө илэрхийлж, идэх зүйлсээ хуваалцаж байна.
Bryant Park Hotel “Юу хүссэнээ идэх өдөр гэнэ үү? Өдөр болгон тийм байдаг биш бил үү?” гэжээ.
Whataburger “Зөв хийлээ шүү” гэж том бургерийн зураг жиргэв.
Pizza Hut “Бүгд бэлэн” гэв.
Johnathon Schaech “Батман зайрмаг идэхийг харлаа” гэжээ.
William Scott “Юу хүссэнээ идэх өдрийн мэнд. Хөөстэй ваннанд тахиан мөч иднэ.”
Сэтгэгдэл бичих