Нийтлэл 05 сарын 15, 2017

Чагтлагдсан сэдэв: НЭГ БҮС НЭГ ЗАМ

БНХАУ-д “Нэг бүс Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны форум болж байна. Энэ форумд 29 улсын төр, засгийн газрын тэргүүн нийтдээ 130 гаруй улсын төлөөлөгч болон Дэлхийн банк, ОУВС, НҮБ, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн тэргүүн зэрэг 70 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон өндөр хэмжээний форум болж байна. 

БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпин форумыг нээж хэлсэн үгэндээ “Нэг бүс Нэг зам” санаачлагыг “зууны төсөл” хэмээн тодорхойлон Торгоны замын түүхийг энх тайван, нээлттэй, үр өгөөжтэй, харилцан суралцсан, харилцан ашигтай байдлыг авчирч байсныг тайлбарлав. Тэрээр 2013 оны намар Торгоны замын эдийн засгийн бүсийг санаачилсанаас хойш маш олон ажил хэрэгжсэнийг дурдав. Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”,  АСЕАН-ийн “Мастер төлөвлөгөө”, Казакстаны “Гэрэлт зам” санаачлага, Туркын “Дунд корридор” санаачлага, Монголын “Хөгжлийн замын” санаачлага, Вьетнамын “Хоёр корридор, Эдийн засгийн нэг тойрог” санаачлага, Их Британий “Хойд төвлөрөл” санаачлага, Польшийн “Хув зам” зэрэг санаачлагатай бодлогоо нэгтгэж буй гэв. Мөн 100 гаруй улс, олон улсын байгууллага “Нэг бүс Нэг зам” санаачлагыг дэмжиж байна. Хятадын зүгээс “Нэг зам Нэг бүс” санаачлагад нэмэлт 14,5 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэж Си Шинпин мэдэгдлээ. Мөн үүнээс гадна Хятадын Экспорт-Импорт банк, Хятадын Хөгжлийн банк санаачлагад нийтдээ 55 тэрбум ам.долларын зээл, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #BeltandRoad, #BeltandRoadForum гэсэн хаштагтай жиргэж байна.

Ettore Sequi “Форумын концертын үеэр Ерөнхийлөгч Ши Жинпин болон түүний эхнэрийн хажууд Италийн ерөнхий сайд Паоло Жентилони эхнэрийн хамт зогсох болов.” гэжээ. Мөн Туркын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат харагдаж байна.

China Xinhua News “Си Жинпин: “Нэг бүс Нэг зам”-ыг Хятад санаачилсан ч үүнийг дэлхий эзэмшинэ” гэж өндөр хэмжээний дугуй ширээний уулзалтын үеэр хэлжээ.

Yves Tiberghien “Бээжин хотод болж буй “Дэлхийн Тинк Танкуудын уулзалт”-ын үеэр Японы Ерөнхий сайд асан Хатояма Японыг Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк болон “Нэг бүс Нэг зам” санаачлагад нэгдэхийг уриалав.” гэж жиргэжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon