Нийтлэл 05 сарын 19, 2017

Чагтлагдсан сэдэв: ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ТУНХАГ

Их Британий Хөдөлмөрийн нам парламентын сонгуульд зориулж намын тунхагаа танилцуулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Их Британий ерөнхий сайд Тереза Мэй парламентыг тарааж дахин сонгууль явуулахаар болсон. Сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 8-нд болно.

Хөдөлмөрийн нам Британий парламентын Нийтийн танхимд үндсэн сөрөг хүчин гэгддэг. Өмнөх парламентын Нийтийн танхимд нийт 650 суудлаас эрх баригч Консерватив нам 330 суудалтай байсан бол Хөдөлмөрийн нам 229 суудалтай байсан юм. Хөдөлмөрийн намын одоогийн даргаар Жереми Корбин ажиллаж байна. Тэрээр улс төр, эдийн засгийн асуудлуудад Засгийн газрын эсрэг байр суурийг баримталж ирсэнээрээ алдартай. Жишээ нь төмөр замыг төрийн өмчид авах, дайнд үл оролцох, цөмийн зэвсэгээс татгалзах гэх мэт бодлогыг дэмжсээр иржээ.

Консерватив намынхан тунхагийг “утгагүй” гэж тодорхойлсон бол зарим шүүмжлэгчид хөтөлбөрийн хэрэгжилт хэтэрхий их өртөгтэй гэжээ. Мөн өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэх нь татварын орлогыг бууруулна гэж үзэж байна. Тунхагт албан татварыг 19%-иас 26% хүртэл өсгөх зэрэг цөөнгүй татварын өөрчлөлт тусгагдсан байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #LabourManifesto гэсэн хаштагтай жиргэж байна. Хөдөлмөрийн намын тунхагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

David Lammy “Хөдөлмөрийн намын тунхагт: 1 сая шинэ орон сууц, жилд 100,000 нийтийн хаус, түрээсийн хяналтыг өргөжүүлж, түрээсийн байр, түрээслэгчийн эрхийг хамгаална.” гэжээ.

Andy Cooksey “Хөдөлмөрийн намын тунхагийн эсрэг хүмүүс хэрхэн маргахыг мэдэхгүй ч BBC хамгийн сайнаараа ажиллах байх гэдэгт итгэж байна.” гэв.

George Aylett “Нийтийн өмчийн тухай Хөдөлмөрийн намын тунхагт: Төмөр замыг нийтийн өмчид шилжүүлнэ. Төрийн эрчим хүчний компани байгуулна. Royal Mail болон усыг төрийн өмчид эргүүлэн авна. ” гэжээ. Royal Mail гэдэг нь Их Британий шуудан, харилцаа холбооны анхдагч томоохон компани юм. 


Marcus Papadopoulos “Ус бол хүний үндсэн хэрэгцээ, эрх юм. Их Британид усийг хувьчилсан нь ёс суртахуунгүй, ичгүүргүй хэрэг.” гэжээ.

Dylan “Хөдөлмөрийн нам 1945 онд ДНБ-ний 250%-тай тэнцэх өртэй улс орныг хүлээж аван улсаа дахин босгосон. Бид бага өртэй ч гэсэн үүнийг дахин хийж чадна.” гэж жиргэжээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon