Нийтлэл 05 сарын 24, 2017

Чагтлагдсан сэдэв: ДУТЕРТЕ БА ТРАМП

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй утсаар ярилцсан ярианы бичвэр дэлгэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон ярианд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тухай “цөмийн зэвсэгтэй галзуу хүн”, “түүний бүх пуужин осолдож байна. Энэ бол сайн мэдээ” гэх мэтээр ярьсан байна. Хариуд нь Дутерте Ким Жон Ун “тэсрэх бөмбөг, тоглоомоороо тоглож байна”, “түүний ухаан сайн ажиллахгүй байна, нэг өдөр галзуурч магадгүй байх” гэж хариулжээ. Мөн Трамп хар тамхины эсрэг хийж буй Дутертегийн үйл ажиллагааг сайшаасан үг хэлсэн байна. Цаашлаад Дутертег 11-р сараас өмнө хүссэн үедээ ирэхийг урьжээ.

Бичвэрийг Филиппиний Засгийн газар задалсан гэж зарим хэвлэлүүд бичиж байна.Тодруулбал бичвэрийг Washington Post болон Intercept гэх хэвлэлийн байгууллагууд Филиппин дэх хамтын ажиллагаатай байгууллагуудаасаа мэдээлэл аван нийтэлсэн гэжээ.  

Дээрх бичвэр дэлгэгдэх үеэр Дутерте ОХУ-д айлчилж байсан байна. Түүний айлчлалын үеэр Филиппиний Минданао арлын Марави хотод “Исламын улс”-тай холбоотой бүлэглэл халдлага үйлдэж хоёр цагдааг хороон, 12 хүнийг гэмтээсэн явдал болсон байна. Дутерте ОХУ дахь айлчлалаа зогсоон дайны хууль хэрэгжүүлж эхлэхээ зарлан яаралтай нутаг буцсан байна.

Жиргээчид дээрх үйл явдлуудын талаар #Duterte гэсэн хаштагтай жиргэж байна.

Daniel Dale “Жинхэнэ бичвэр үнэхээр гайхмаар юм. Трамп сайн уу гэж хэлээд л шууд хар тамхины эсрэг Дутертегийн ажилд баяр хүргэж байна.” гэжээ.

Blake Hounshell “Энэ ярианы хамгийн хачирхалтай зүйл нь Дутерте Хойд Солонгосын талаар юу ч мэдэхгүй бас тухайн ярианд ямар ч ач холбогдолгүй байна.” гэж жиргэжээ.

Jai Cabajar-dashian “Дутерте би чамд итгэдэггүй. Гэхдээ чи улсад хэрэгтэй. Чи бидэнд хэрэгтэй. Зөв гэснийг хий, би бүх талаар дэмжинэ.” гэв.

Pia Ranada “Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Эсперон хэлэхдээ Дутерте Орос дахь ажлаа Марави дахь нөхцөл байдлаас үл хамааран үргэлжлүүлж байгаа.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon