Сансар судлалын НАСА агентлаг манай нарны системийн хамгийн том гариг Бархасбадийг судлахаар 2011 онд Жуно (Juno) хэмээх хиймэл дагуулыг хөөргөж байсан. Харин өнөөдөр НАСА агентлаг Жуногийн судалгааны дүн, зургуудыг танилцууллаа. Жуно хиймэл дагуул Бархасбадийн туйлуудын дээрээс зураг авч чадсан байна. Туйлуудын зураг дээр 1000 км диаметртэй хийн циклонууд эргэлдэж байдгийг нээжээ. Мөн дэлхийн усны ууртай төстэй аммонууд Бархасбадь гаригт тархсан байсныг судалжээ. Бархасбадийн соронзон орон дэлхийн хамгийн хүчтэй соронзон оронтой хэсгээс 10 дахин их соронзон оронтой байсан нь "НАСА"-гийн судлаачдын тооцоолж байснаас хоёр дахин их байсан аж.
Бархасбадийн өмнөд туйлын зураг
Цаашдаа Жуно хиймэл дагуул олон судалгаа хийх боломжтой ба гаригийн хатуу гадаргуу, усны хэмжээ, атмосфер зэргийг судлах нийт 9 багажтай аж. Одоогоор Жуно Бархасбадийг таван удаа тойроод байна. Ирэх жилийн хоёрдугаар сар хүртэл дахин 32 удаа тойрох төлөвлөгөөтэй байгаа аж.
Жуно хиймэл дагуулын байршил
Жиргээчид энэ судалгааны талаар #Jupiter гэсэн хаштагтай жиргэж байна.
NASA Бархасбадийн өмнөд туйлын зургийг үзүүлжээ. Зургаас дэлхий шиг хэмжээтэй туйлын циклонууд эргэж байгааг харж болно.
Tanya Harrison Бархасбадийн цагирагийг дотроос нь авсан анхны зургийг жиргэжээ.
I love space Бархасбадь сарны байрлалд байсан бол ингэж харагдах байсныг үзүүлжээ.
Sean Doran Жуногийн авсан Бархасбадийн өөр нэг зургийг жиргэжээ.
Сэтгэгдэл бичих