Балаг гайг нь дуудалцаж байгаад Төрийнхөө тэргүүнийг сонгоно гэхэд нэн хэцүү болов. Дуудалцах хэрээр хэнийг нь ч сонгох боломж улам хомсдоно.
Одоо зөвхөн нэр дэвшигчдийн багийг л хармаар байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд үүрэг гүйцэтгэх албан тушаалтнууд, хамтран ажиллах багт нь ямар хүмүүс байх вэ гэдэг нэн чухал. ҮҮНД,
- Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь хэн байх вэ? Энэ нэн чухал. Өнөөдөр манай улс орны Аюулгүй байдал SOS дуудлага өгчихсөн байгаа. Тэнд хэн сууж, хэн зангидах вэ гэдэг нь амин чухал хэрэгтэй байна.
- Тагнуулын Ерөнхий газар,
- Авилгалтай тэмцэх газар зэрэг чухал байгууллагуудыг хэн хэн толгойлох вэ?
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Гадаад харилцаа, Хууль, Эдийн засаг, Нийгмийн бодлого, Байгал орчны асуудал хариуцсан болон бусад зөвлөхүүд нь хэн хэн болох вэ? Эдгээр зөвлөхүүд хэн байх нь маш чухал байна. Улсын гадаад бодлого, эдийн засаг хуулийн бодлогод чухам эдгээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн үүрэг нөлөө тодорхой хэмжээгээр байдаг.
- Ерөнхийлөгчийн эрх мэдлийн дор Хууль, Шүүх, Прокурор байдаг. ЭНЭ чиглэлд Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлэх хамтран зүтгэгчид нь хэн байх вэ?
- Ерөнхийлөгч бол Монголын бүр цэргийн Ерөнхий командлагч нь. Тэгэхээр мөн энэ салбарт Ерөнхийлөгчийг төлөөлөх хүмүүс хэн байх вэ? Зөвхөн Ерөнхийлөгч л Улс орон даяар ОНЦГОЙ байдал зарлах эрхтэй.
Мөн бусад албан тушаалууд ч бий. Ерөнхийлөгчийн институдэд 100 гаруй албан тушаал байдаг санагдана.
ТЭГЭХЭЭР НЭР ДЭВШИГЧДЭЭС ОНЦГОЙЛОН ХҮСЭХЭД сонгуулийн дараа мөрийн хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх БАГ-ынхнаа тодорхой танилцуулна уу?
Сонгогчид биднийг харьцуулж үзэх боломжтой зөв мэргэн сонголт хийхэд ТУСЛАНА УУ? гэж ХҮСЭЖ БАЙНА.