Нийтлэл 06 сарын 16, 2017

Чагтлагдсан сэдэв: ТВИТТЕР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Твиттер шинэчлэл хийж шинэ дизайнтай боллоо. Шинэчлэлд хүрээнд хэн нэгний жиргээний Retweet, Like, “Reply”-ын тооны өсөлт, бууралтыг харах, Твиттер хаягийн нүүр зургийг тойрог хүрээнд оруулсан, Reply товчны дүрсийг өөрчилсөн зэрэг цөөнгүй өөрчлөлтүүд багтсан аж. Твиттер компани 2012 онд брэндийнхээ хувьд шинэчлэгдсэнээсээ хойш программ хангамж, дизайны түвшинд цөөнгүй шинэчлэлүүдийг хийгээд байгаа билээ. Тус компаний бүтээгдэхүүний менежер Кэйт Көүлман шинэчлэлийг тайлбарлан “Твиттер ямар зориулалттайг хүмүүс мэддэггүй эсвэл маш олон зүйлс ашигладаг гэж ойлгодог байсан. Хүмүүстэй чатлах, чөлөөт цагаа хуваалцах гэх мэт төрөл бүрийн зүйл хийнэ. Одоо зориулалт нь маш тодорхой болсон.” гэж мэдэгджээ. Твиттерийг одоогийн байдлаар дэлхийн 328 сая хүн хэрэглэдэг бөгөөд компаний зүгээс хэрэглэгчдээ алдахгүй байхыг зорьж байгаа юм.

Доорх зургуудаас Твиттерийн дизайн хэрхэн өөрчлөгдсөнийг үзнэ үү.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #newtwitter гэсэн хаштагтай жиргэж байна.

Aer Твиттерийн шинэ логог шоглон дүрсэлжээ.

KEEM “Шинэ Твиттер үнэхээр царай муутай” гэв.

Sunday Brunch шинэ ба хуучин Твиттерийг харьцуулан үзүүлжээ.

Jason Pellegrini “Твиттер шинэ төрхтэй болсон ч жиргээгээ эдитлэх боломжгүй хэвээрээ л.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon