2016 оны 3-р сараас хойш Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерт хоригдож байсан Америк оюутан Отто Вармбиер өнөөдөр нас барсан байна. Тэрээр энэ сарын 13-нд суллагдан АНУ дахь гэртээ эргэн ирсэн юм. Түүний гэр бүлийнхэн мэдэгдэхдээ “тэрээр ярьж, харж чадахгүй, хүний үг ойлгохгүй байсан.” гэжээ. Тэрээр суллагдаж ирэх үедээ ухаангүй байсан ба эмч нар тархины хүнд гэмтэлтэй байгааг нь тогтоосон байдаг.
Отто Вармбиерийг 2016 оны 1-р сард Хойд Солонгост баривчлагдан, 3-р сард ухуулгын хуудас хулгайлсан хэргээр 15 жил хүнд хөдөлмөр эрхлэхээр шийтгэгдсэн байдаг.
Түүний үхэлд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын дэглэмийг буруутган “хуулийн засаглал, хүн ёсны хүндлэлийг үл хайхардаг” гэсэн юм.
Жиргээчид Отто Вармбиерт хүндэтгэл үзүүлэн #OttoWarmbier гэсэн хаштагтай жиргэж байна.
#ThePersistence “Ерөнхийлөгч Обама Отто Вармбиерийг эргүүлэн авчрах гэж илүү шаргуу ажилласан болоосой гэж хүсэж байна. Ерөнхийлөгч Трамп түүнийг гэрт нь авчирсан, гэхдээ хэтэрхий оройтсон байжээ.” гэв.
KAYA “Ердөө нэг ухуулгын хуудасны төлөө!. Хойд Солонгосын дэглэм болон Обама үүнийг илүү нухацтай авч үзээгүйд жигшиж байна. Отто Вармбиерийг бид мартахгүй.” гэжээ.
Sarah Boxer “Бидний хүү Отто Вармбиер гэртээ эргэж ирсэнийг дуулгах харамсалтай мэдээ бидэнд байна.” гэсэн Отто Вармбиерийн аавын үгийг жиргэжээ.
Caroline O. “Отто Вармбиерийн үхэл бол автократ дэглэмийн сонирхолыг хамгаалахын тулд хүний эрхийг хавчисанаар юу болдгийг харуулсан гунигтай жишээ юм.” гэжээ.
Сэтгэгдэл бичих