“МuseumWeek” буюу Музейн долоо хоног гэсэн сошиал аяны хүрээнд 7 сэдвийг 7 өдрийн турш 7 хаштагтай жиргэж, тухайн сэдвээр жиргээчид ярилцаж, санал, сэтгэгдэлээ хуваалцаж байна. Энэ үйл ажиллагаа нь дэлхий нийтийг хамарсан сошиал сүлжээн дэх соёлын арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл энэ нь амьдралын янз бүрийн соёлын талаар ярилцдаг анхны сошиал сүлжээний тэмдэглэлт өдөр юм. Өнгөрсөн жилийн Музейн долоо хоногийн сэдвүүдийн талаарх 664,000 жиргээг 294 сая орчим хүн үзсэн байна. Энэ жил зургадугаар сарын 19-25-ны хооронд Хоол, Спорт, Хөгжим, Түүх, Ном, Аялал, Өв соёл болон Эмэгтэйчүүд гэсэн сэдвүүдийг сонгон авчээ.
Музейн долоо хоногийн үйл ажиллагаанд дэлхийн олон улсын соёлын байгууллагууд оролцдог. Үүнд номын сан, музей, их сургуулиуд идэвхитэй оролцдог аж. Жиргээчид өнөөдөр #booksMW гэсэн хаштагтай жиргэж байна.
UNESCO Соёлын тухай бичсэн номнуудаа танилцуулахыг уриалжээ.
MuseumWeek “Өнөөдөр #booksMW гэсэн хаштагтай жиргэнэ” гэжээ.
St Paul’s Cathedral номын сангийн зургаа жиргэжээ.
Rijksmuseum Нидерландын хамгийн “хөгшин”, хамгийн том номын сангийн зургийг танилцуулжээ.
Veronica Ramos дараагийн өдрүүдийн сэдвүүдийг танилцуулсан байна.
Өнгөрсөн өдрүүдийн #MusicMW, #sportsMW гэсэн хаштагуудаас зарим зургуудыг танилцуулъя.
British Museum Эртний Грекийн Спарта хотын гүйж буй эмэгтэйн баримлыг жиргэжээ.
Ashmolean Museum НТӨ 470-430 оны үеийн Аттик ваарны зургийг жиргэжээ.
Сэтгэгдэл бичих