Нийтлэл 06 сарын 27, 2017

М.Энхболд: Эргэлзээ байгаа бол ажлын хэсэг гаргаад саналаа хамтраад тоолох нь зүйтэй

Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. 

Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. 

Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. 

Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно.  

Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй.

Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. 

Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн.

60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. 

Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. 

Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. 

Иргэд, олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй" гэж уриаллаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon