Нийтлэл 06 сарын 28, 2017

С.Дэмбэрэл: Алтан хувьцааны тухай зарим санаа

 Алтан хувьцааны тухай зарим санаа

1980-аад оны үед Англи улсад М.Thatcher алтан хувьцааны ухагдахууныг хувьчлалд өргөн хэмжээгээр амжилттай ашигласан байдаг. Монгол улсад энэ ойлголт тодорхой хэмжээгээр байсан хэдий ч хувьчлалд ашиглагдаагүй юм. Гэхдээ компаний тухай хуулинд алтан хувьцааны тухай ойлголт ерөнхий байдлаар орсон байдаг. Нэг жижигхэн түүхийг Та бүхэнтэй хуваалцъя.

2013-2014 оны үед УИХ-ын эдийн засгийн байныгн хороо дээр төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байх үед би уул уурхайн салбарт ялангуяа стратегийн орд газруудад Төрийн зүгээс оролцох нэг хэлбэр нь алтан хувьцаагаар дамжуулан оролцож болох юм гэсэн санал гаргаад энэ саналаа тайлбарлаад олонхийн дэмжлэг авч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Алтан хувьцаа бол нэг л ширхэг, саналын эрхгүй, аливаа ногдол ашиг энэ тэр авдаггүй, зөвхөн veto буюу хориг тавих эрхтэй хувьцаа бөгөөд үүнийг төр эзэмшээд, стратегийн орд газруудыг эзэмшиж буй компаний удирдлагын зөвлөлд энэ алтан хувьцаагаа /эзэмшсэн байдлаар оролцож, Монгол улсын эрх ашигтай нийцээгүй шийдвэр гаргасан тохиолдолд Veto тавьж, уг шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байхаар бодож, зохицуулалт хийж өгөх

Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед би санаачлагчийн хувьд гэнэт уг саналаа татаж авснаар цаашид хэлэлцээгүй билээ. Тухайн үедээ их хурал дээр нилээн ядаргаатай уур амьсгалтай байсныг ч хэлэх үү маш олон гишүүд алтан хувьцааны талаар лавлаж асуух нь ойлгомжтой байсан тул яагаад ч юм миний гэдэн хөдлөөд ийнхүү татан авсан нь одоо бодоход их хариуцлагагүй, бодлогогүй алхам байж гэж би одоо боддог. Монгол улсын төр одоо 34%,51%,100% гэх мэтээр уул уурхайн салбарт оролцож байгаа бөгөөд сүүлийн үед роялтигоор дамжуулан үр ашиг авах гэх мэтээр эрх ашгаа тусгах гэж янз бүрээр оролдож л байна. Үр дүн ямар байгаа талаар, эдгээр хэлбэрүүд нийгмийг яаж хувааж, ямар хэл ам дагуулж, хүн бүр уул уурхайн талаар гайхамшигтай мундаг мэдлэгтэй болж буй талаар яриад хэрэггүй бизээ...

Эсвэл Үндсэн хуулийн газар...ард түмний мэдэлд, 1072 ширхэг хувьцаа гэх мэт ард түмнээрээ хувьцаа эзэмшдэг нийгмийн тухай бас яриад хэрэггүй биз.... Эдгээр хэлбэрүүд цаашид ч байх хандлагатай байгаа бөгөөд нөөцөөр баялаг улс орнуудад тохиолддог баялгийн хараалын нэг шинж тэмдэг ч болж болзошгүй байна(хэрэв ерөнхий болон эрдэс баялгийн салбар дахь засаглал өнөөдрийнх шиг муу хэвээр байвал).

Гэтэл алтан хувьцааг дээрх хэлбэрүүд хадгалагдан үлдэх нөхцөлд ч цаашид Төрөөс уул уурхайн салбарт оролцох нэг сонголтот хэлбэр болгон хуульчлан хэрэгжүүлж эхэлбэл цаашид OT,TT, Гачуурт, бусад стратегийн ордуудыг үр ашигтай, ил тод, тогтвортой уул уурхайн зарчмуудын дагуу ашиглахад их ач холбогдолтой болох юм.

Учир нь:

1. 34,51,100 гэх мэт хэлбэрүүд нь Монгол улсын эрх ашгийг л илэрхийлэх зорилго бүхий хэлбэрүүд, үүний адил алтан хувьцаа ч тийм зорилготой, хөрөнгө оруулагчдад, бүх эрх чөлөөг нь хангаад Монголын төр өөртөө ямар нэг хариуцлага, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага авалгүйгээр гагцхүү Монгол улсын эрх ашигтай харшилсан шийдвэр гарсан үед л хориг тавих, ингэснээрээ үндсэн хуулифйн заалтыг хэрэгжүүлэх боломжтой.

2. Алтан хувьцааг Монголын тал тухайн компаний төлөөлөн удирдах зөвлөлд сууж буй төлөөлөлөөрөө дамжуулан хориг тавих эрхийг эдэлснээр нэг талаас хөрөнгө оруулагчын шийдвэрийг хянах, нөгөө талаар тэднийг Монгол улсын эрх ашгийг харгалзсан шийдвэр гаргахад нөлөөлөх хүчирхэг хэрэгсэл болж чадах юм. Тэгэхээр цаашид Монгол улсын Засгийн газар

а.) ашигт малтмалын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт алтан хувьцааны талаар нэг нэг өгүүлбэр оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлуулах

б.) компаний тухай монгол улсын хуулинд мөн л алтан хувьцааг уул уурхайн салбарт төдийгүй бусад хувьцаат компаниудын үйл ажиллагаанд хэрэглэх боломжын тухай бас нэг заалт оруулж өгөх замаар энэ асуудлыг бодитой хэрэгжүүлж болно.

Би тэгвэл хууль тогтоогчын хувьд яагаад өөрөө болоогүй юм гэсэн асуулт гарч болох юм. Хариулт нь их энгийн. Болно. Гэхдээ удаан procedure-тай (заримдаа залхмаар, залхуу хүрмээр...дэгийн тухай хуулийн өөрчлөлтхийж байж арилахаар), Засгийн газар оруулсан нь илүү хурдан, шуурхай хэлэлцэгдээд явж болох defacto нөхцөлтэй байдаг юм. Алтан хувьцааны тухай ганц нэг санаа өгүүлэхэд ийм байна даа гэсэн үгээр хоёр дахь блог бичвэрээ өндөрлөмүй...

2015/07/23

 

Сэтгэгдэл бичих

    • !!!
    • 2022-11-28

    Татгалзсан шалтгаанаа өөрөө чмэддэггүй гэнээ?! Худлаа л даа! Гадны маш хүчтэй нөлөөгөөр 34%, 51% г.м. заалтуудыг хуулинд зориуд оруулсан байдаг!!!

    • !!!
    • 2022-11-28

    Татгалзсан шалтгаанаа өөрөө чмэддэггүй гэнээ?! Худлаа л даа! Гадны маш хүчтэй нөлөөгөөр 34%, 51% г.м. заалтуудыг хуулинд зориуд оруулсан байдаг!!!

arrow icon