Нийтлэл 07 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: ХАРЬ ГАРАГИЙНХАНЫ ӨДӨР

1947 онд АНУ-ын Нью Мехико Розуэлл хотын ойролцоо харь гарагийн биет осолдсон гэх шуугианаас хойш “Харь гарагийнханы өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 2-нд тэмдэглэсээр байна. Розуэллд болсон үйл явдлыг харь гарагийнхантай холбоотой эсэх талаар маргаан өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ослын дараа Розуэлл хотын армийн нисэх хүчин энэ явдлыг цаг уурын шинжилгээний бөмбөлөг осолдсон гэж тайлбарлаж байсан. 1947 оны ослоос хойш 30 жилийн дараа цөөн хэдэн харь гарагийн биет сонирхогчид Розуэллд болсон үйл явдалтай холбоотой хэдэн зуун хүнээс ярилцлага авч, мэдээлэл цуглуулан харь гарагийн биет осолдсон гэдгийг нотлох гэж оролджээ. Тэр үеэс хойш Розуэллийн осол олны анхааралд өртөж эхэлжээ.

Жил бүрийн “Харь гарагийнханы өдөр”-ийг тэмдэглэдэг хүмүүс харь гарагийн биет хайн тэнгэрийн зураг авдаг уламжлалтай болжээ. Жиргээчид энэ өдрийн талаар #WorldUFOday, #UFOs гэсэн хаштагтай жиргэж байна.

Pulp Librarian 1955 онд Fate сэтгүүлийн нүүрний зургийг жиргэжээ.

Discovery Channel IN Харь гарагийнханы өдрийг тохиолдуулан харь гарагийн биетүүдийн видеог танилцуулсан байна.

АНУ-ын Тагнуулын төв газар өөрсдийн архив дахь Харь гарагийн биетүүдийн зургууд болон харь гарагийн биетийн зургийг яаж авах талаар зөвлөмжийг жиргэжээ. Дэлгэрэнгүй архивыг эндээс үзнэ үү.

Харь гарагийн обьект судлаач Nick Pope “Би хэдийгээр Засгийн газарт ажиллаж байсан ч Розуэллийн үйл явдалд итгэдэггүй. Хэрвээ харь гарагийн биет осолдсон явдал нь үнэн юм бол хүн төрөлхтөний түүх 70 жилийн өмнө эргэл буцалтгүйгээр өөрчлөгдөх байсан.” гэжээ.

You Had One Job Харь гарагийнханы өдрийг тохиолдуулан шог зураг жиргэжээ. Харь гарагийн нисдэг хөлөгийн зурагнууд яагаад хамгийн муу нягтралтай байдаг юм бэ?

Сэтгэгдэл бичих

arrow icon