Энэ жилийн “ИХ 20”-ийн уулзалт Германы Хамбург хотод зохион байгуулагдаж байна. “ИХ 20”-ийн уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин зэрэг шинэ удирдагчид оролцож байна. Энэ сарын 7-8-ны өдрүүдэд гишүүн улсуудын төр, засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт болох бөгөөд дэлхийн санхүү, эдийн засаг, худалдаа болон дүрвэгсдийн асуудал зэрэг асуудлуудыг уулзалтын үеэр ярилцах юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзах аж. Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч Доналд Трамптай Сири, Украйн болон терроризмын эсрэг үйл ажиллагааны талаар ярилцах хүсэлтэй байгаа талаар мэдээллэж байсан. Харин Ерөнхий сайд Шинзо Абэтэй Солонгосын хойгийн асуудал, Энхийн хэлэлцээрийн тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 3-8-ны өдрүүдэд ОХУ, ХБНГУ-уудад айлчлах үеэрээ “ИХ 20”-ийн уулзалтад оролцож байна. Энэ жил ХБНГУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй юм.
“ИХ 20”-ийн уулзалтыг эсэргүүцэхээр олон хүн цуглараад байна. Германы цагдаа алба Хамбург хотод 8,000 орчим хүн цугласан гэсэн бол цуглааныг зохион байгуулагчид 18,000-аас илүү хүн цугласан гэж мэдэгджээ. Энэ цуглаанд Greenpeace хөдөлгөөнийхөн, Доналд Трамп, Владимир Путин, Эрдоган, Саудын Арабын удирдагчыг эсэргүүцэгчид зэрэг олон бүлгийн хүмүүс оролцож байгаа аж.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #G20Ham, #G20Hamburg гэсэн хаштагтай жиргэж байна
Ian bremmer “Энэ удаагийн G20 уулзалт 2008 оны санхүүгийн хямралаас хойшх хамгийн сонирхолтой уулзалт байх болно. Гэхдээ юу ч шийдэхгүй.” гэжээ.
ilcolonello Италийн “газар урлаач” Дарио Гамбарин Путины зургийг ‘Их20’-ийн уулзалтад зориулан бүтээжээ.
Infozentrale G20 уулзалтыг эсэргүүцэж 4000 гаруй хүн цугласан Хамбург хотод цугласан байна.
BastiGeh “Хамбург хот G20 уулзалтад бэлтгэж байна.”
Сэтгэгдэл бичих