Монголын банкны салбарын нийгэм, эдийн засагт ямар үйл ажиллагаа явуулж, хувь нэмэр оруулж байна вэ?
2017 оны эхний улирлрын байдлаар банкууд нийт 12,4 их наяд төгрөгийн зээл олгосон
. Нийт зээлд хамгийн өндөр хувь эзэлж буй салбаруудыг харвал нийт зээлийн 29,8% нь хэрэглээ, цалин, тэтгэвэрийн зээл
; 15,7% нь орон сууцны ипотекийн зээл; 14,4% нь худалдааны зээл байна.
2017 оны эхний улиралд 90,432 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 4 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь 2013 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад зээл олголт дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотой юм.
Мөн энэ улиралд нийт 40 мянган иргэн, 4850 аж ахуй нэгжид 2 их наяд төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнест зарцуулахаар олгожээ.
Банкны салбар Монголын санхүүгийн салбарын 95,7%-ийг эзэлж, хадгаламжийн хэмжээ 8,8 их наяд төгрөгт хүрсэн
, үйл ажиллагааны цар хүрээ нь 25,3 их наяд төгрөгт хүрч Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс (23,5 их наяд төгрөг) давсан байна.
2016 оны байдлаар банкны салбарт нийт 14,853 ажилтан ажиллаж байна.
Эх сурвалж: www.ikon.mn
Сэтгэгдэл бичих