Нийтлэл 07 сарын 20, 2017

Чагтлагдсан сэдэв: ЖЕК МА КЕНИД ЗОЧЛОВ

Хятадын бизнес магнат Жек Ма Кени улсад шинэ бизнесүүдийг дэмжих, залуу энтрепренерүүдэд зөвлөгөө, урам зориг өгөхөөр зочилж байна. Жек Ма Найроби хотод болох НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн хуралд (UNCTAD) залуу энтрепренерүүд, жижиг бизнесүүдийн тусгай зөвлөхөөр оролцох үеэрээ залуу Кеничүүдтэй уулзаж байгаа аж. Тэрээр Руанда, Кени зэрэг Зүүн Африкийн орнуудаар зочлох төлөвлөгөөтэй бөгөөд уг аяллын олны анхаарал татаж буй зүйл нь Бээжин хотын Худалдааны Танхимд багтдаг Хятадын 38 тэрбумтануудын хамт Зүүн Африкийн орнуудад зочлон хөрөнгө оруулах боломжуудыг судалж байгаа явдал аж.

БНХАУ нь Африк тивийн улсуудын эдийн засгийн хамгийн том хамтрагч болоод байгаа юм. Тодруулбал БНХАУ 2015 онд Африк тивийн орнуудтай 188 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа хийсэн, дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалт 21 тэрбум ам.долларт хүрсэн, Африк тивд оруулж буй шууд хөрөнгө оруулалтын өсөлтөөрөө тэргүүлж буй зэрэг нь БНХАУ-ыг Африк тивийн эдийн засгийн чухал хамтрагч болгож буй юм. Жек Магийн энэ удаагийн айлчлал дээрх эдийн засгийн харилцаа цаашдаа илүү өргөжих хандлагатайг харуулж байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #JackMaInKenya гэсэн хаштагтай жиргэж байна.

UNCTAD Жек Маг танилцуулсан зураг хуудсуудыг жиргэж байна.

Бүгд найрамдах Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата Жек Матай уулзаж залуучууд, энтрепренерүүдийг дэмжих талаар ярилцжээ.

Collins Kipkemboi Жек Магийн “Интернетгүйгээр Жек Ма, Алибаба, Таобао нарын аль нь ч оршин тогтнохгүй байсан” гэсэн үгийг жиргэжээ.

ST. “Жек Ма 38 тэрбумтануудын хамт Кени, Руандад ажлаа урагшлуулахаар очиж байна. Гэхдээ наад Африкийн Аварга чинь 24 цагийн дотор компани бүртгэж чадаггүй шүү дээ.” гэжээ.

 

CGTN Africa Би Африкт энтрепренер мөрөөдлийн тухай ярилцахаар ирсэн болохоос Хятад бараанууд зарахаар ирээгүй гэж Жек Ма хэлжээ.

UNCTAD Жек Матай хамтран Африкийн 500 залуу энтрепренерүүдийг Хятадад сургалтанд хамруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon