Нийтлэл 08 сарын 02, 2017

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ: Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох эшлэлээс

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэн нийлж хийцгээе хэмээн уриаллаа.  

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох эшлэлээс хүргэж байна. 

- “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ

-  “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна”

- Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо.

-   Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй.

-    Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой.

-   АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon