Нийтлэл 08 сарын 08, 2017

Чагтлагдсан сэдэв: IPHONE 8

"iPhone 8" гар утасны зарим онцлог, мэдээллүүд ил боллоо. Утасны загварууд, онцлогуудын мэдээллийг задалдагаараа алдартай Evan Blass "iPhone 8" утасны загварыг жиргэсэн байна.

Хэдийгээр энэ зураг зөвхөн утасны урд хэсгийг харуулж байгаа ч өмнөх загваруудтай харьцуулахад хэд хэдэн үндсэн өөрчлөлтүүд харагдаж байна. Утасны дэлгэцний хүрээ, Home Button  алга болж, урд хэсэг зөвхөн дэлгэц, камер багтах болсон байна. Мөн “iPhone 8” утас хурууны хээ танихын оронд нүүр царай таних үйлдэл, утасгүй цэнэглэгч ашиглах технологийг нэвтрүүлнэ гэсэн хүлээлт их байна.

Ил болсон зураг дээрх утасны хамгаалалтыг UAG компани үйлдвэрлэсэн гэж зарим хэвлэл мэдээллэж байна. UAG компани бүтээгдэхүүнүүдээ утасны нээлтийн өмнө задарсан мэдээллүүдэд тулгуурлан бүтээдэг аж.

Мөн “iPhone” утсыг угсардаг Тайваны Foxconn компани “iPhone 8” утасны үнийг хямд байхгүй гэж мэдэгджээ. Утасны үнийг 1,200-1,400 ам.долларын хооронд байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ жил “iPhone” утас анх худалдаанд гарсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд  “iPhone 8” яг хэдэн сард нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа юм.

Хятадын нийгмийн сүлжээнд ажиллагаагүй "iPhone 8" утасны зургууд дэлгэгдсэн нь шинэ загвар зэс өнгөтэй худалдаанд гарч магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байна.

Зэс өнгөнөөс гадна мөнгөлөг, хар өнгөтэй утасны зургууд дэлгэгджээ. Гэвч эдгээр загварууд нь худалдаанд гарах эцсийн загварууд мөн эсэх нь тодорхойгүй юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon