Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ин Хэтэй холбоотой авилгын хэрэгт холбогдсон "Самсунг групп"-ийн дэд захирал И Жэ Ён-д прокурорын тусгай комисс 12 жилийн ял төлөвлөжээ. Түүнийг хэргийг шалгахдаа 59 гэрчийг байцаан, 53 удаа сонсгол хийсэн
аж.
Пак Ин Хэтэй холбоотой авилгын хэргийг шалгах тусгай комисс томилогдсон бөгөөд уг комиссын дарга Пак Юүн Сү хэргийг “улс төр, бизнес холбогдсон авилгын хэрэг” гэж тодорхойлон, энэ хэрэг “манай улсын эдийн засгийн ардчилал, үндсэн хуулийн үнэт зүйлсийг ихээхэн зөрчсөн” гэжээ.
Самсунгийн өв залгамжлагч И Жэ Ён Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ болон түүний дотны хүн Чой Сүн Шил-ийн удирддаг байгууллагад 38 сая ам.доллар өгч хариуд нь "Самсунг Си&Ти" компанийг Чэйл индастрис компанитай ("Самсунг групп"-ийн бас нэгэн охин компани) нэгтгэх зөвшөөрлийг Төрийн тэтгэвэрийн үйлчилгээний байгууллагаас авахаар тохиролцсон гэж Тусгай комисс үзэж байгаа аж.
И Жэ Ён нь Самсунгийн одоогийн захирал И Кун Хи-гийн цорын ганц хүү нь юм. И Жэ Ён 2012 онд "Самсунг групп"-ийн дэд захирлын албан тушаалд томилогдсон
бөгөөд аавыгаа залгамжлан группийг удирдарна гэж олон нийт итгэж байсан юм.
Хэрвээ энэ хэргээс үүдэн И Жэ Ён шийтгэгдэн, шоронд орохоор болвол "Самсунг групп"-д хүнд цохилт болоод зогсохгүй Өмнөд Солонгосын бусад томоохон бизнес группүүдтэй холбоотой авилгын хэргийг шийдвэрлэхэд таагүй жишиг болно гэж үзэж байгаа аж. Тийм учраас цөөнгүй хүн И Жэ Ён-ыг шийтгэлгүй "Самсунг электроникс" компаний захирал Пак Сан Жин-ийг шийтгэж магадгүй гэж таамаглаж байв.
Хэдийгээр И Кун Хи И Жэ Ён-оос гадна хоёр охинтой боловч тэд группийн залгамжлагч болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Уг авилгын хэргийг шийдвэрлэх эцсийн шүүх хурал энэ сарын 25-нд болно.
Сэтгэгдэл бичих