Нийтлэл 08 сарын 11, 2017

Чагтлагдсан сэдэв: ДОНАЛД ТРАМП ПУТИНД ТАЛАРХАВ

ОХУ дахь АНУ-ын дипломат ажилтнуудыг цөөлөх шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархжээ. Доналд Трамп пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ дахь Америкийн дипломат ажилтнуудыг цөөлөх болсон тухай асуултанд хариулахдаа “Би түүнд (Владимир Путин) талархаж байна. Яагаад гэвэл бид зардлаа бууруулах гэж байгаа...Бид маш их мөнгө хэмнэх болно.” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр баталсан АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Америкийн дипломат ажилтнуудын тоог 755 хүнээр цөөлөх шийдвэр гаргасан юм. ОХУ дахь АНУ-ын дипломат албанд 1,210 ажилтан ажиллаж байсан бөгөөд олонх нь Оросын иргэд байдаг аж. Ерөнхийлөгч В.Путины шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1 гэхэд АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755 хүнээр буюу 455 хүртэл цөөлнө. Ингэснээр АНУ дахь Оросын дипломат ажилтнуудын тоотой Америкийн дипломат ажилтнуудын тоо тэнцэх аж.

Proud Resister Трампыг амралтын газрууд руу очихоо больж, зардлаа бууруул хэмээн шүүмжилж “Трамп: Путин дипломатуудыг цөөлсөн нь манай зардлыг бууруулах болно.

Зардлаа багасгах өөр аргууд: Мар-а-Лаго, Нью Жерси руу очихоо болих.” гэв.

АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд Michael McFaul “Доналд Трамп Путиныг магтсан нь тэрээр дипломат ажиллагааг ойлгодоггүйг харуулж байна.” гэжээ.

Aaron David Miller “Төрийн департментад 25 жил ажилласны хувьд хэлэхэд Трамп Путиныг хамгаалсан явдал бол түүний засаглалын хамгийн ичгүүртэй үйл явдлуудын нэг юм.” гэв.

Laurence Tribe “Трамп Путины утсан хүүхэлдэй болсон нь ойлгомжтой байна. Трампын хувьд Путин буруу зүйл хийгээгүй. Харин Путин Трампд ямар нэг зүйл хийгээд байна.” хэмээн жиргэжээ.

Kevin Rothrock “Коммерсантд нэгэн эх сурвалж Оросын дипломат хориг арга хэмжээний хариуд Цагаан ордон АНУ дахь Оросын дөрвөн консулын нэгийг хаана гэж мэдэгдсэн.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon