Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу Маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна
. Үүнд:
- Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
- Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
- Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
- Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
- Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
- Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
- Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”
Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм байна.
Сэтгэгдэл бичих