Нийтлэл 08 сарын 15, 2017

Чагтлагдсан сэдэв: ХЯТАДЫН ЭРДЭМТЭД 'СУПЕР' НОХОЙ БҮТЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын Сино Ген биологийн технологийн компани Лон Лон нэртэй клон нохойг бүтээсэн гэдгээ зарласан. Клон буюу хуулбар нохой Лон Лон хоёр сартай болж, жирийн нохой шиг эрүүл өсөж торниж байгаа аж.

2005 онд Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэд Снуппи гэх нэртэй анхны клон нохойг бүтээж байсан. Снуппи нохой TIME сэтгүүлийн "Оны шилдэг нээлт"-ээр шалгарч, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

Снуппигээс ялгаатай нь Лон Лон нохойг клон нохойны эсээс бойжуулсан явдал юм. Сино Ген компаний лабораторын туршилтад ашиглахаар бүтээсэн Алим нэртэй нохойны эсээс "Лон Лон"-ыг бойжуулжээ. Үхэр, гахай, муур зэрэг өмнө нь хуулбарлаж байсан амьтдын өндгөн эстэй харьцуулахад нохойны өндгөн эс эмзэг учир хуурбарлан бойжуулахад хүнд байдаг аж.

Зүүн талд Лон Лон, баруун талд Алим 28 хоногтой байхдаа. Эх сурвалж: Science and Technology

Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Ши Зеншен энэ амжилтыг “хүний генетикийн өвчинг анагаах эм, судалгааг хөгжүүлэх” үйл явдал болсон гэж дүгнэжээ. Тэрээр цааш “нохойн генетикийн 900 өвчний 400 өвчин нь хүнийхтэй ижил" гэсэн байна.

Клон нохой бүтээсэн амжилтаа ашиглан генетикийн өвчинг судлахаас гадна нохойн төрөлх мэдрэлүүдийг сайжруулан илүү урт настай, хурдан, үнэрч "супер" нохой бүтээх боломжтой болжээ. Жишээ нь цагдаагийн албанд зориулан илүү үнэрч, хүчтэй нохой бүтээж болох аж. Цаашлаад генетикийн өвчтэй нохойг хуулбарлан эрүүл нохой бойжуулах боломжтой болсон байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon