2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ.
Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж мэдэгдээд байсан. Өнөөдөр уг хэргийн шүүх хурал болж, ажлаас халсан Засгийн газрын шийдвэрийг хууль бус шийдвэр гэсэн дүгнэлт гаргасан байна.
Сэтгэгдэл бичих