Нийтлэл 08 сарын 24, 2017

Чагтлагдсан сэдэв: СУДАН ДАХЬ ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

ОХУ-аас БНСУ-д сууж байсан Элчин сайд Миргаяс Ширинский нас барсан байдалтай олджээ. Тэрээр БНСУ-ын нийслэл Хартум дахь өөрийн гэрийн усан санд живж нас барсан байжээ. 

Хэргийг шалгасан Суданы цагдаагийн алба түүний цусны даралт ихэссэн учир нас барсан гэж мэдэгджээ. Элчин сайд Миргаяс Ширинскийг аврах гэж оролдон “ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд түргэн тусламж дуудсан боловч түүнийг аварч чадаагүй” гэж Судан дахь ОХУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Миргаяс Ширинский нь МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн Оросын мэргэжлийн дипломатчдын нэг байсан бөгөөд дипломат албанд зүтгэх хугацаандаа Йемен, Саудын Араб, Руанда зэрэг улсуудад ажиллаж, 2014 онд Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын зэрэгт дэвшиж байсан юм.

Өнгөрсөн найман сарын хугацаанд ОХУ-ын дээд түвшний 7 дипломат нас барсан ба ойр ойрхон олон дипломат нас барж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн саруудад Турк, АНУ, Грек, Энэтхэг зэрэг улсууд болон НҮБ-д сууж байсан Оросын дипломатууд амиа алдсан ажээ.

Жиргээчид ОХУ-ын Элчин сайд амиа алдсан талаар #RussianAmbassador гэсэн хаштагтай жиргэж байна.

Miriam Elder “Өнгөрсөн жил Энэтхэг, НҮБ, Афин, Нью Иоркд байсан дипломатууд нас барсан” гэв.

Janet Johnson “Дэлхийн хамгийн аюултай ажил: Оросын дипломат. Удаах нь: Оросын сэтгүүлч.” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon