Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай ба ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эргэн тойронд хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээг Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагаас танилцуулах гэж байна. Туушин зочид буудлын Соёмбо танхимд энэ сарын 29-нд зохиогдох тус үйл ажиллагаанд зохиолч, салбартаа тэргүүлэх судлаач Ричард Биасток оролцож авлигын эрсдэлийн үнэлгээний талаар илтгэл тавих аж.
Тус авлигын эрсдэлийн үнэлгээг Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэжээ. Үнэлгээний гол зорилго нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлүүд өгөх, гэрээ байгуулах явцад авлигыг өдөөх хүчин зүйл болж буй тогтолцоо, зохицуулалт, холбогдох байгууллагуудын сул талуудыг тодорхойлж, эдгээр сул талын улмаас үүсч буй авлигын тодорхой эрсдлүүдийг үнэлэхэд оршино. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (АГХХЯ хамтран ажилласан бөгөөд тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай хөтөлбөрийг олон улсын түвшинд Би Эйч Пи Биллитон сан санхүүжүүлж байгаа ажээ. Зургаан сараас дээш хугацаанд хийгдсэн тус үнэлгээний явцад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлүүд өгөх, гэрээ байгуулах явцад авлигыг өдөөх хүчин зүйл болж буй тогтолцоо зэрэг 89 зохицуулалтаас үүдэлтэй нийт 14 төрлийн авлигын эрсдэлийг тодорхойлсон байна.
Тогтвортой хөгжлийг дэмжих уул уурхай ба ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эргэн тойронд хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээтэй холбоотой мэдээллийг www.trends.mn эргэн сурвалжлах болно.
Yu gej yarihn sobirholtoi bn todorhoi medeelel ugch tuslana uu? Thanks
Enend yaj oroltsoh ve? Heden tsagaas ve?