Нийтлэл 09 сарын 01, 2017

Чагтлагдсан сэдэв: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МҮҮН ЖЭ ИНТЭЙ УУЛЗАНА

Ирэх долоо хоногт ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Монголын улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар албан ёсны уулзалт хийхээр болсныг Ёнхап агентлаг мэдээллэжээ.

Есдүгээр сарын 6-наас 7-ны хооронд болох уг уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч Монгол-БНСУ-ын харилцаа болон Хойд Солонгосын цөмийн пуужингийн аюулын эсрэг хамтран тэмцэх тухай ярилцахаар болсон байна.

Дорнын эдийн засгийн форумд дэлхийн олон орны бизнес, шинжлэх ухааны байгууллагын төлөөллүүд болон төрийн дээд албан тушаалтнууд оролцдог. Энэ жил форумд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Энэтхэг, Вьетнам, Хятадын төрийн өндөр албан тушаалтнууд оролцох аж. Форумын үеэр нийт 20 тэрбум ам.долларын дүнтэй гэрээнүүд байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

Форумын эхний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Орос-Монголын төлөөлөгчдийн албан ёсны уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бол хоёр дахь өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзах нь байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon