Нийтлэл 09 сарын 08, 2017

Чагтлагдсан сэдэв: 2025 ОНД НИСДЭГ МАШИН ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРНЭ

Германы старт ап Lilium Aviation “Бүргэд” нисдэг машины туршилтаа амжилттай гүйцэтгэж, 90 сая ам.долларын санхүүжилт босголоо. Тодруулбал Хятадын Tencent Holdings, Лихтенштейний LGT, Skype аппликейшны үүсгэн байгуулагч Никлас Зеннстромын Atomico, Твиттерийн үүсгэн байгуулагч Эван Виллиамсын Obvious Ventures зэрэг компаниуд хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Lilium Aviation нь Uber, Airbus зэрэг компаниудтай адил нисдэг машин үйлдвэрлэхээр зорьж буй цөөн компаниудын нэг юм. Гэхдээ энэ хоёр компаниас ялгаатай нь “Бүргэд” нисдэг машин цахилгаанаар ажиллаж, 300 км/цаг хүртэл хурдлах чадалтай байх юм. Мөн машин 5 хүн тээвэрлэх багтаамжтай байхаар болжээ. 

Lilium Aviation старт апын Гүйцэтгэх захирал Даниэл Виганд "Бид нисдэг машиныг зах зээлд амжилттай үйлдвэрлэж чадвал хүмүүсийн зорчих хэв маягт хувьсгал хийж чадна" гэж мэдэгджээ. 

"Бүргэд" нисдэг машины туршилт өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилттай болсон ба 2019 онд бүрэн хэмжээний туршилтаа гүйцэтгэж, 2025 онд худалдаанд гарч эхлэх аж

Сэтгэгдэл бичих

arrow icon