1. Нийт хөрөнгө. 2017 оны эхний хагас жилийн байдлаар банкны салбарын нийт хөрөнгө оны эхнээс 1.5 хувиар өсч, 25.7 их наяд төгрөгт хүрэв
.
2. Төгрөгийн хадгаламж. 2016 оны 12-р сараас хойш төгрөгийн харилцах хадгаламж 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, банкны системийн хадгаламжийн хэмжээ анх удаа 9.0 их наяд төгрөг, нийт харилцах хадгаламжийн үлдэгдэл анх удаа 12.0 их наяд төгрөгийг тус тус давлаа
.
3. Валютын хадгаламж. Валютын харилцах хадгаламж 1.6 тэрбум ам доллар болж өмнөх улирлаас ялимгүй өссөн хэдий ч жилийн өмнөхөөс 265 сая ам доллараар буурчээ. Ингэснээр сүүлийн жилүүдэд ямагт 30 хувиас дээш байсан хадгаламжийн долларжилт 2017 оны 2-р улиралд 29.8 хувь болж буурлаа
.
4. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн хүрэлцээ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс өндөр буюу 18.2 хувьтай байна
. Банкны системийн хэмжээнд зээл олголт хумигдсантай холбоотой өөрийн хөрөнгийн үзүүлэлт сүүлийн 4 улиралд 18.0-с дээш хувьтай байна.
5. Нийт зээл. Нийт зээлийн багц 2017 оны 2-р улирлын эцэст 12.6 тэрбум төгрөгт хүрсэн
байна. 2017 онд Системийн нөлөө бүхий банкуудын (СНББ) цэвэр зээл дунджаар 4.4 хувиар өссөний дотор Төрийн банкны зээл 11.8 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт байв. Хаан Банкны зээл 4.2 хувиар өсч 3.3 тэрбум төгрөгт хүрснээр мөн л зээлийн хэмжээгээр тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа.
Бусад банкуудын хувьд цэвэр зээл дунджаар 12.5 хувиар өссөний дотор Капитрон болон Чингис Хаан банкууд тус бүр 21 хувийн өсөлттэй ажиллав
. Ингэснээр Капитрон банкны цэвэр зээл 200 тэрбум төгрөгт хүрсэн бол Чингис Хаан банкны зээл Үндэсний хөрөнгө оруулалтын банкны (ҮХОБ) хэмжээнд хүрсэн байна. Харин Ариг, Богд, Кредит, Тээвэр хөгжлийн банкуудын зээл сүүлийн 4 улирал дараалан буурсан үзүүлэлттэй байгаа юм.
6. Чанаргүй зээл. Чанаргүй зээлийн нийт үлдэгдэл 2-р улиралд 1,153 сая төгрөгт хүрч, оны эхэн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн
байна.
7. Цэвэр ашиг. 2017 оны эхний хагаст Хаан Банк 71 тэрбум, ХХБ 43 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан
ба өөрөөр 10-с дээш тэрбум төгрөгийн ашиг төвлөрүүлсэн банк байсангүй. СНББ-уудаас ХасБанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банкууд тус бүр 8.0 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. СНББ-уудын ашигт ажиллагааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүгд сайжирсан бөгөөд цэвэр ашиг дунджаар 70.2%-иар өссөн
байна.
Бусад банкууд дотроос Чингис Хаан банк 4.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Капитрон, ҮХОБ, Ариг, Кредит банкууд алдагдалтай ажиллалаа. 3-р бүлгийн банкуудын хувьд зээлийн өсөлт саарсан болон активийн чанар муудсан нь орлогын тайланд шууд нөлөөлөв. Нөгөөтэйгүүр эх үүсвэрийн хүү харьцангуй өндөр тул мөнгөний зах зээл дээр үр ашигтай ажиллах боломж хомс байсан байх талтай.
Банкны салбарын 2 дугаар улиралын тоймын дэлгэрэнгүй тайланг доорх хэсгээс үзнэ үү
Сэтгэгдэл бичих