Багш нар өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн сануулгын ажил хаялт зарлажээ. Энэхүү ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь оролцож
, цаашид цалингаа нэмүүлэх хүртлээ тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд Сангийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа -ЗГХЭГ-аас Сангийн яаманд өгсөн үүргийн дагуу цалингийн асуудлыг судалж байна. Гэхдээ ОУВС-тай цалин тэтгэвэр тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон. Гэхдээ Боловсролын салбар бол маш том салбар. Тиймээс нэлээн тооцоо судалгаатай оруулах ёстой" гэсэн тайлбарыг өгсөн байна. Тэгвэл багш нарын ажил хаялтын талаар багшийн цалин нэмүүлэх түр хорооноос тодрууллаа.
Багшийн цалин нэмүүлэх түр хороо-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав
"Одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд 43 хувьтай, Сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай,
Улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. Энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой.Боловсролын салбар гэдэг МУ-ын хөгжил цэцэглэлтийн маш том тулгуур
. Тиймээс төр засгаас бидний хүсэлтийг дэмжиж хүлээж авна гэдэгт итгсээр байгаа. Бид цалинг маргааш сая зургаан зуун мянга болго гэж шаардаагүй цаашдаа энэ асуудлыг авч хэлэлцэж шинээр байгуулагдах Засгийн газар үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих