Япон гаралтай Британий зохиолч Казуо Ишигуро 2017 оны Нобелийн утга зохиолыг шагналыг хүртлээ.
Нобелийн шагналыг олгодог Шведийн Академи түүний “The Remains of the Day” зохиолыг тодорхойлон “сэтгэлийн агуу хүчийг харуулсан, ертөнцийн хиймэл төрхийн дор нуугдсан зах хязгааргүй орон зайг нээсэн” гэжээ.
Тэрээр 1982 онд “A Pale View of Hills”, 1986 онд “An Artist of the Floating World” гэх зохиолуудаа хэвлүүлсэн ба 1989 онд хэвлэгдсэн “The Remains of the Day” зохиолоороо ихээхэн алдаршжээ
.
“The Remains of the Day” зохиолд гэрийн үйлчлэгч (butler) Стивенсийн хайр дурлал, улс төр, нийгмийн харилцааны бэрхшээл болон хувийн нэр төр, дурсамжийн тухай өгүүлдэг. Тэрээр нэр төртэй, ёс жудагтай нэгэн боловч түүний гаднах ертөнцийн үйл явдлууд итгэл үнэмшилтэй нь зөрчилдөж эхэлсэнээр зохиолын үйл явдал өрнөдөг.
Түүний олонх зохиолын үйл явдлууд дайны өмнөх эсвэл дайны дараах үед өрнөдөг. Казуо Ишигуро 1989 онд Bomb сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Би дайны өмнөх болон дараах үед татагддаг
... Би үнэт зүйл, идеалууд хэрхэн шалгагдаж, хүмүүсийн эрхэмлэж явсан зүйлс ойлгосон шиг нь байгаагүй явдалтай тулгарах үеийг шимтэн сонирхдог.” гэжээ.
12-р сарын 10-нд Шведийн Академи түүнд шагналыг нь гардуулах аж.
Сэтгэгдэл бичих