Нийтлэл 10 сарын 10, 2017

Улс орнуудын хамтарсан шинжлэх ухааны судалгаа эрс өсч байна

Шинжлэх ухааны судалгаагаар толгой цохидог орнуудын хувьд улс дотроо бус гадны улсуудтай хамтарсан судалгаа эрс өсч байна. Өөрөөр хэлбэл “олон улсын” судалгаа эрс нэмэгдэж байна. Nature-д хэдхэн хоногийн өмнө гарсан мэдээллээс харахад: 


• Хэвлэгдсэн өгүүллийн тоогоор Америк, Хятад тэргүүнд байна. 
• Олон улсын буюу нэгээс илүү орны автортай өгүүллийнхээ тоогоор Их Британи, Хятад, Герман, Франц, Герман зэрэг орнууд тэргүүлж байна. 
• Хятад Япон Солонгос зэрэг улсуудынх хоорондоо ойролцоо “дотоодын” шинж чанартай байхад, Америк Финлянд бүтээлийн тоо ялгаатай ч ишлэл болон олон улстай хамтардаг шинж ойролцоо байна. 
• Олон улстай хамтарсан өгүүллийн тоо нь тухайн орны нийт өгүүлэлд эзлэх жингээр Швейцар, Бельги, Сингапур, Австри тэргүүнд явна. Мөн хэдий чинээ “олон улсынх” байна төдий чинээ ишлэлийн тоо өсч буй нь харагдана.

Сэтгэгдэл бичих

arrow icon