Нийтлэл 10 сарын 17, 2017

Ай Ёо Доктор: Зүрх судасны эмгэг юунаас болж үүсдэг вэ

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар зүрх судасны эмгэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.

Зүрх нь хүн болон бусад амьтанд байдаг, цусны эргэлтийн системийн нэгэн хэсэг болох судсаар дамжин цусыг шахаж эргэлдүүлэх үүрэгтэй булчинлаг эрхтэн.

Венийн судсаар орж буй цусыг хүлээн авч улмаар тэр цусыг артерийн цусаар тараадаг. Зүрхний хөндий нь дөрвөн тасалгаатай, хоёр тосгуур, хоёр ховдолтой ойролцоогоор 260-340 гр жинтэй.

Зүрх нь 2 уушигний дунд, хөндий цээжинд, зүрхний үнхэлцэг хальсаар хучигдан байрлах ба уртаараа 12-13, хөндлөнгөөрөө 9-10,5 см.

Зүрх судасны эмгэг нь хүний амьдралын буруу хэв маягаас үүсдэг аж. Зүрх судасны эмгэг үүсэхэд нас, хүйс удамшил нөлөөлөхөөс гадна архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нүүрс ус давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй.

 40-с дээш насныхны зүрх судасны асуудлыг эрдэмтэд баталчихсан байгаа. Нас ахихын хэрээр зүрхний булчингийн эсүүдэд шаардлагатай тэжээл амин дэм бий болж байж зүрхний агших үйл явц хэвийн явагддаг. Гэтэл 40-с дээш насныханд энэ тэжээл багасчихдаг. Эрдэмтдийн судалгаагаар булчингийн эсүүд дотор коэнзим Q10 гэсэн нэгдэл байдгийг олж тогтоосон . Энэ нэгдэл нь зүрхний булчингийн агших үйл ажиллагаанд нь оролцож хэвийн явах үйл ажиллагааг хангадаг.

 

Зүрх хамгийн ажилсаг хамгийн сүүлд зогсдог эрхтэн. Зүрхний хүч  сулрах, агших үйл явц муудахад хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг.

  1. Зүрхний булчингийн ажиллагаа муудсанаас
  2. Зүрхэнд хэт их цус орж ирж зүрхний булчин ачаалласнаас
  3. Даралт ихсэх, судасны нарийсалаас болдог

Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин ордог. 2012 оноос хойш зүрх судасны өвчлөлөөр 5939 хүн нас барсан гэдэг судалгаа байдаг. Энэ нь нас баралтын 36,32 хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon