Яг одоо УИХ-ын чуулганаар шинээр байгуулагдах засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ерөнхий сайд болон шадар сайдад нэр дэвшигчээс асуулт асууж байна.
О.Баасанхүү: Танай яриад байгаа парламентаасаа засгийн газраа байгуулдаг улсууд чинь ерөнхий сайдын засаглалтай, манайх бол парламентын засаглалтай яаж өөрөө өөрийгөө хянах юм бэ? Бүх гишүүдийг парламентаасаа байгуулж байгаа нь касгийн газрыг нь унагаах гэсэн кнопноос айхдаа гэж ойлгож болох уу?
У.Хүрэлсүх: Бид энэ давхар дээлээр улс төр хийгээд зах замбараагаа алдлаа. Бодит амьдрал ярьж байгаа. 15 гишүүнээ хянаж чаддаггүй УИХ гэж юу байх вэ? цадиг замбараагаа алдсан УИХ, Засгийн газар гэж байхгүй. Парламент өөрөө засгийн газраа хянах бүрэн боломж байгаа. Битгий улс төр хий. Хий хоосон улс төр хэтэрсэн шүү.
Т.Аюурсайхан: 2017 оны 8 сарын 23-нд ерөнхий сайд Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Яагаад түрүүгийн засгийн газар огцорсныг маш сайн бодож ажиллах хэрэгтэй. Өөрчлөлтийн төлөө, шударга өөрчлөлтийн төлөө нам дамнаж хуйвалддаг улсынхаа баялгийг хуйвалдааны зарчмаар завшиж улс ард нь ядуу байдаг энэ тогтолцоог цэвэрлэхийн тулд таныг сонгосон гэдгийг бодох ёстой. Сайд хүн өөрийн компанид концесс авсныг цуцлах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр дэндүү их тоглосноос хүүхэд бүрт мөнгө олгох боломжгүй болсныг үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа байж олон асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй. Жижиг улсынхаа үндэсний эрх ашгийг маш сайн бодолцож ОУВС-тай хянуур хамтарч ажиллах хэрэгтэй.
Н.Учрал: Ө.Энхтүвшин гишүүнийг дэмжиж амжилт хүсч байна. Таны мэдэлд 8 агентлагууд байдаг. Хүнсний аюулгүй байдал дээр ноцтой асуудлууд их бий. МХГ-ын хууль эрх зүйн орчин гайгүй боловч хилийн хяналтын эрх зүйн зохицуулалт маш тааруугаас аж ахуй нэгжүүд маш их цаас бөглөж дарамтанд өртөж байна. Экспорт импортын хяналтын бодлогоо сайжруулах хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт бүс гэж төсөв үрсэн баахан газар байна нэг захирагчтай, нэг захиргаатай болгомоор байна. Юу хийхээ мэддэггүй төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа. Та бол хөгжлийн загвар тодорхойлдог сайд байх ёстой. Стандарт хэмжилзүйн газрыг салхи оруулаарай. Оюуны өмчийн газраа сэргээж өөр дээрээ авахад онцгой анхаараач ээ гэж захиж байна.
Ц.Оюунчимэг: Энхтүвшин даргыг зарчим ярьдаг учир сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Гэр бүл хүүхэд залуучуудын агентлагийг тусгай болгож гаргасан томилгоо нь ХАХНХЯ-аас явдаг төсөв нь нийслэлээс гардаг учраас дунд нь хаягдаад дарга нь цалингаа жил авч чадахгүй явж байгаа. Шадар сайдын харьяалалд аваачихгүй бол энэ асуудал хаягдсаар саяхан 5 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч мөнгөгүй учраас очоод үзүүлж чадахгүй байсан гэсэн хэрэг гарлаа. 2015 онд шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандсан иргэдийн 50 хувь нь 10-15 насны хүүхдүүд байгаад байна. Энэ газрыг анхааралдаа авч дорвитой шийд гаргамаар байна.
У.Хүрэлсүх: Хүүхдийн асуудал дээр үзэхэд 0-15 насны хүүхдээс төлбөр хураамж авдаг 3 сайдын хамтарсан тушаал гарсан юм билээ. Маргааш засгийн газар байгуулагдаад анхны хурлаараа энэ тушаалыг цуцлана. 0-15 насны хүүхэд асуудалд ороод хохирогч болоод очиход шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг болгоно. Судлаад үзэхэд шүүхийн шинжилгээний газарт төрөл бүрийн шалтгаанаар 0-15 насны 1886 хүүхэд хохирогчоор ирсэн байдаг юм билээ.
Сэтгэгдэл бичих