Нийтлэл 10 сарын 19, 2017

Ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн тодорхойлох вэ?

VTV HD телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг “Тогтвортой хөгжлийн зорилгын” талаар МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнгийн захирал доктор Тогтохын Чулуунтай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Байгаль нийгмийн зохицлын тухай олон жил багшилсан, олон төслүүд дээр ажилласан, Монгол Улс ногоон хөгжлийн бодлого гэж батлахад оролцсон. Эндээс яриагаа эхэлье. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого гэж юуг хэлээд байна. Ямархуу түвшинд явж байна вэ?

Т.Чулуун: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэлхий даяар гаргах гэж байгаа гэдгийг мэдээд монгол улс өөрөө тогтвортой хөгжлийн бодлого ямар байх ёстой юм бэ гэсэн санааг боловсруулаад тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж гаргасан байгаа. Үүнийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Э.Оюун намайг ногоон хөгжлийн бодлогын даргаар авч хамтран ажилласан учраас үр дүнтэй  бодлого болсон байгаа. Гол санаа нь бол хэрхэн бид нар хөгжих вэ хөгжсөн орнууд  голцуу байгаль орчноо эхэлж доройтуулчихаад тэгээд дараа нь засах гэж оролддог. Жишээ нь Солонгосыг мэднэ ойгоо сүйрүүлчихээд сэргээсэн, Хятад бол байгаль орчноо сэргээх гэж маш их хөрөнгө зарж байна. Үүнийг ажиглаад хөгжих юмсан гэсэн боломжийг гаргасан нь гол санаа маань байсан. Тодорхой зорилтуудыг бололцооныхоо хэрээр бусад салбарын яамдуудтайгаа хамтарч ажиллаад тодорхой хэдэн зорилтуудыг гаргаж эхэлсэн.

Д.Жаргалсайхан: Алт олборлож байна. Уул уурхай бол бид бүхний үндсэн салбар. Гэхдээ үүнээсээ болоод бид нар байгалдаа хайр гамгүй хандаж байгаа тал зөндөө байгаа  нөгөө талаас говь цөлжилт нэмэгдэж байна гэж ярьж байна. Энэ бүхэн эргээд байгалиа устгачихаад дараа нь сэргээх ажил руугаа орж байгаа юм бишүү гэсэн сэтгэгдэл төрж байна. Та энийг яаж харж байна вэ?

Т.Чулуун: Бид нарын үргэлж санаа зовж буй асуудал. Ийм асуудал тулгарч байгаа учраас хэтэрхий сүйрэл рүүгээ гүнзгий орчих юм бол тэр сүйрэлээсээ бараг гарч чадахгүй учраас эдгээр хувилбарыг гаргаж ирэх шаардлагатай байна. Ногоон хөгжлийн бодлогын давалгаа бол эерэг хандлагатай явж байгаа.

Д.Жаргалсайхан: Бодлогын гол цөм нь юу вэ? Яаж хөгжүүлэх вэ?

Т.Чулуун: Гол цөм нь бид юмыг эрэмблэхдээ уул уурхайгаас эхэлчихлээ л дээ. Гэтэл эрэмбийн гол цөм нь хүн байгаль байгалийн сэргээгдэх нөөц тэгээд дараа нь үл сэргээгдэх нөөц гэх мэт эрэмбээ зөв харж хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл цөөхөн хүн амтай учир оюуны нөөц дээр тулгуурлах гэсэн санааг дэвшүүлсэн. Жишээлбэл ДНБ-ний 2 хувийг нь ШУ технологийн инновацид зарцуулъя байгалийнхаа сэргээгдэх нөөцүүдийг хамгаалж хөгжих асуудлыг өндөрт тавьж байгаа.

Д.Жаргалсайхан: Манайх шиг орон нэг хүнд ногдож байгаа энергийн хэмжээ харьцангуй бага, цахилгаангүй сум нүүдлийн айлууд байгаа. Энэ тохиолдолд сэргээгдэх эрчим хүчийг 20 онд 20 хувь хүргэх, 30 онд 30 хувь хүргэе гэдэг дэндүү том зорилго тавьчихсан юм бишүү.

Т.Чулуун: Энэ бол ерөнхийдөө эрчим хүчний яамтайгаа хамтарсан, манай эрчим хүчний бодлого дээр ороод явж байгаа Энэ бодлогыг хэтэрхий том зорилго гэж огт үзэхгүй байна. Энэ бол хөгжлийн хандлага. Аливаа хөгжил энергийн хөгжил дээр суурилчихсан байгаа. Тэгэхээд бид эрчим хүчний урсгал эрчим хүчний бодлогын асуудлыг дээгүүрт тавьж байгаа.

Д.Жаргалсайхан: Эрчим хүчний бодлого өртөгтэй. Чадах өртөг байгаа чадахгүй өртөг ч байгаа. Монгол улсын эрчим хүч нь хүрэхгүй. Гадаадаас аваад зардлаа дийлэхгүй. Цахилгаан станц барья гэхээр Оросууд бариулахгүй. Ийм нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл үнэ өртөг ямар байгаа билээ. Ингээд үзэхэд дэндүү өөрсдөөсөө том зорилго тавьсан. Тэрэндээ хүрэх гээд хүрч чадахгүй хоосон зорилго тавьчихаад гэж хүмүүс яриад байна. Яагаад гэвэл бүх хөгжсөн орнууд нүүрсэн дээр тулгуурлан хөгжиж гарч ирсэн. Дэд бүтцээ тэгэж байгуулсан. Англи, Америкийн чулуун нүүрс шиг хамгийн хямдхан эрчим хүчний нөөц өнөөдөр хаа ч байхгүй  байна. Гэтэл манайх тэрүүгээр хамгийн баян орон бид тэрийгээ гаргахгүй байх талаас нь их авч үздэг.Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Т.Чулуун: Ер нь бол микро макро гээд хоёр түвшинд яриад явах ёстой гэж бодож байна. Жишээлбэл нүүдлийн мал аж ахуйтай оронд “100 мянган лааны гэрэл” гэсэн төсөл бол маш их үр дүнтэй хэрэгцээтэй төсөл байсан. Хүн хүндээ,нарны эрчим хүчийг ашигласан гэдэг утгаараа. Энэ шиг сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг хөрвөх системийг Японы “Хитачи” компаниар зохион бүтээлгээд Монголд туршиж үзэх  судалгаа хийгээд явж байгаа.

Д.Жаргалсайхан: Парисын гэрээнд монголчууд гарын үсэг зурсны дараа Таван толгойн цахилгаан станц барихаар оролцож байсан компаниуд танайх нүүрсийг ашиглаж болохгүй болчихлоо гэж байсан.Энэ талаар ямар байр суурьтай байна?

Т.Чулуун: Үгүй. Тийм юм байх ёсгүй. Харин эсрэгээрээ Тавантолгойд цахилгаан станцаа бариад Оюутолгойгоо хангаж байх юм  хийчих ёстой байсан юм.

Д.Жаргалсайхан: Технологийн шаардлага карбоны ялгаруулалт ямар байх гэдэг шаардлага тавьсан зүйл ногоон хөгжлийн бодлогод орсон уу?

Т.Чулуун: Хүлэмжийн хийг бууруулах гэдэг утгаараа орсон.

Д.Жаргалсайхан: Манай 4 цахилгаан станц байна. Оросоос технологи авч сэргээх гэж байгаа гэж дуулсан. Ямар ч технологи авсан гэсэн технологийн  шаардлага нь тийм хэмжээнд байна гэсэн стандарт тавьж шаардсан зүйл байдаг уу?

Т.Чулуун: Миний салбараас арай өөр салбар учраас шууд хариулж чадахгүй юм байна. Өөрийнхөө мэддэг зүйлээс ярьвал илүү үр дүнтэй юм болов уу гэсэн бодол байна.

Д.Жаргалсайхан: Хүлэмжийн хий хаанаас гардаг.Яагаад бөөгнөрчихдөг тухай үзэгчиддээ тайлбарлаж өгөөч?

Т.Чулуун: Газрын гүнд байгаа нүүрс, газрын тос байгалийн хий зэргийг шатаахаар зэрэг нүүрстөрөгч шатаад хүчилтөрөгчтэй нэгдэн гэсэн үг. Тэгээд C2 гэсэн хүлэмжийн хий ялгарч байгаа. Энэ хүлэмжийн хий нь агаар мандалд их хэмжээгээр байхаар хүлэмжтэй адил дэлхийг дулааруулах үр дагавар үзүүлээд байгаа. Хүлэмжийн хийг хүн төрөлхтөн маш их шатааснаас болоод газрын гүнд байсан нүүрстөрөгчийг агаар мандалд CO2 гэсэн байдлаар гаргачихлаа гэсэн үг. Хүлэмж дотор арай халуун байдаг ш дээ. Тэр шиг дэлхийг дулааруулаад байгаа үр дагавраас болоод өндөр уулын мөнх цас хайлах антрактидийн цас хайлах гэх зэрэг үр дагаврууд гарч далайн түвшингээс дээшилж, ус ууршин усны нөөцийг бууруулдаг байгаа.

Д.Жаргалсайхан: Тогтвортой хөгжлийн бодлого аль зэрэг бодитой зүйл вэ?

Т.Чулуун: НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогуудыг 2015 онд батлаад 2030 он хүртэл дэлхийн бүх улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогуудаа зорилго болгоод хэрэгжүүлэе гэсэн. Урд нь мянганы хөгжлийн зорилго гээд тавигддаг байсан. Тэр нь голцуу буурай оронд зориулсан байсан бол тогтвортой хөгжлийн бодлого бүх улс оронд зориулсан байгаа.

Видео:

 

Сэтгэгдэл бичих

    • nergui
    • 2017-10-30

    tarhi ugaagch

    • nergui
    • 2017-10-30

    tarhi ugaagch

arrow icon