Нийтлэл 10 сарын 25, 2017

ОБЕГ-аас эрлийн ажлыг зогсоолоо

Өчигдөр эрлийн ажлыг зогсооход 14 уулчны цогцсыг олоод байсан. Өнөөдөр өглөө 7 цаг 50 минутад эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч Монголчуудын хүссэн мэдээ байсангүй, үлдсэн 3 уулчны цогцсыг олжээ. ОБЕГ-аас мэдээлэл хийх үед 15 дахь хүний цогцос олдсон байсан.  Харин мэдээлэл дууссаны дараа буюу өглөөний 10,30 минутад 16 дахь хүнийг, 10,40 минутад 17 дахь хүнийг нас барсан байдалтайгаар олжээ.

Өчигдрийн байдлаар олдоод байсан 14 хүний цогцсыг УБ хотод авчирсан. Уулчдын ар гэрийнхэнд цогцос таниулах үйл ажиллагаа дууссан гэв. Үлдсэн 3 хүний цогцсыг уулнаас буулгах ажиллагаа хийгдэж өнөөдөртөө багтан Улаанбаатар хотруу тээвэрлэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.  Харин амьд үлдсэн 10 уулчин гэр бүлийн хамт завхан аймгаас нийслэл рүү ирж яваа юм байна. Гэхдээ тэдгээр хүмүүсээс мөрдөн байцаалт аваагүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх ёстой  гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Эрлийн багийнхан 3 хоногийн турш маш хүнд нөхцөлд ажилласан. Эрлийн ажиллагаа явуулж байгаа газрын 200 метр хадан хясаа, 800 метр эгч налуу хадтай байсан учир цогцсуудыг 1-1,5 метрийн гүнээс ухаж олжээ. 17 уулчин амиа алдсан энэ тохиолдол нь Дэлхийд 3-т тооцогдох том осол юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon