Нийтлэл 10 сарын 31, 2017

Мастер тогооч-III Авьяастны эрэлд

VTV телевизээс зохион байгуулдаг “Мастер тогооч” шоу нэвтрүүлэг энэ жил “Авьяастны эрэлд” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд 20 өөр салбарын хоол хийх авьяас чадвартай өөрийгөө сорих хүсэл эрмэлзэлтэй залуус оролцож байгаагаараа онцлогтой.

Өнөөдрөөс эхлэн 2 дугаар  шат эхэлж байгаа бөгөөд энэ удаагийн дугаарт «Хамгийн сайн хийдэг хоолоо Хамтрагчтайгаа» сэдвийн дор явагдаж байгаа ба  барилгачин, оюутан, зочид буудлын зохион байгуулагч, эдийн засагч зэрэг мэргэжилтнүүд хоорондоо өрсөлдөх ба тэдний хэн нь 20 сая төгрөгийн эзэн болоход дахин нэг алхам ойртох бол!

Нэвтрүүлгийг долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригт 21:30 минутаас хүлээн авч үзээрэй.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon