“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө өгчээ.
Вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчнийг томуу, томуу төст өвчин гэх ба томуугийн халдвар агаар дуслаар болон ахуйн замаар дамжин халдварлана. Өвчин цочмог эхэлж, ханиалгаж, найтаалгах, хамраас нус гоожих, 38 хэм түүнээс өндөр халуурах, толгой, хоолой өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинжээр илэрдэг юм. 0-5 насны хүүхдэд ханиадны вирусын тархалт их байдаг. Учир нь дархлааны систем тогтоогүй вирусын эсрэг тэмцэж чаддаггүйтэй холбоотой.
Ханиад хүрсэн анхны шинж тэмдэг нь:
- Хамар шархирах, найтаах, битүүрэх,
- Хоолой сэрвэгнэж ганц нэг ханиалгах
- Толгой өвдөх, бие арзайх,
- Хоолой өвдөж, халуурах
Эдгээр шинж тэмдэг илэрмэгц дархлаагаа сайжруулж бусаддаа халдварлахгүйн тулд:
-Биеийн эсэргүүүцлээ сайжруулах
-Сайн амарч,дасгал, хөдөлгөөн хийх
- Сэтгэл санаагаа өөдрөг байлгах
-Ханиаж найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфетикаар таглах, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх,
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
-Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих,
-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх,
-Жүрж, нимбэг, киви, мандарин, чацаргана, нохойн хошуу, нэрс зэрэг жимс жимсгэний шүүс, хярам зэрэг халуун бүлээн шингэнийг сайн уух,
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх,
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих