Нийтлэл 11 сарын 03, 2017

Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Battsogt Dogsom

Фэйсбүүк трэндийг УИХ-ын гишүүн асан Д.Батцогт тэргүүлж байна. Тэрээр сүүлийн өдрүүдэд өрнөж улс төрийн хэрүүл тэмцэл, элдэв шуугианд ядраа юу гэлтэй Монгол эх орон, байгалийн гайхамшгийг харуулсан зураг бичлэг цахим хуудсандаа нийтэлж олон нийтэд хуваалцсан нь түүнийг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд элсүүлжээ.

Гүн Г.Аюурзана

Трэндийн хоёрдугаарт Монголын ард түмэнд хэдийнээ чадварлаг зохиолч хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болсон зохиолч Гүн.Аюурзана оржээ. Тэрээр 2009 оны намар Москвад бичиж байсан  “Давхар дугтуй” өгүүллэгээ  “Илгээмж” нэртэйгээр өөрчлөөд  “Давхар дугтуй” гэсэн хоёр үгтэй өгүүлбэрийг хасаад “Дурлал зохион бүтээгч” түүвэртээ хэвлэжээ. Тэрээр  Урианхай ах  надруу утасдаад “Дөнгөж сая “Илгээмж”-ийг уншчихаад ярьж байна аа, миний хөө. Энэ ямар сайхан өгүүллэг болоов ээ! “Бид хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй” гэж ёстой нэг гол зурсан үг юм аа, миний хөө! хэмээн урамшуулж билээ. Урианхай ах шигээ өгөөмөр үгтэй явахыг ихэд хичээдэг ч ер хэрэгжүүлж чадахгүй, бусад зохиолчид руугаа утасдаад сайхан үг хэлчихэж амжихгүй л юм даа, хөөрхий” гээд "Илгээмж" өгүүллэгээ цахим хуудсандаа нийтэлсэн олон нийтэд маш их таалагджээ.

Big Gee

Реп дуучин GEE буюу Мөнх-Эрдэнэ фэйсбүүк трэндийн тэргүүн эгнээнд явсаар л байна. Тэрээр өөрийн хийж буй ажил, өөрт тохиолдсон бүх зүйлсээ сонсогч фэнүүддээ хуваалцдаг билээ. Энэ удаа реп дуучин маань “Студидээ захиалсан шинэ микрофон маань ирлээ. Үүгээр дамжуулан үг хоолойгоо хэмнэл хөгжим дээр шингээн сонсогчиддоо олон зүйлийг хүргэнэ дээ" гэжээ. Мөн нэгэн сонсогчийн түүнийг балын харандаагаар хичээнгүйлэн зурсан зургийг   цахим хуудсандаа нийтэлж сонсогчийнхоо  зурах авьяасыг гайхуулаад амжжээ.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард санхүүгийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр цахим хуудсандаа “Биткойн олборлонгоо гэрийнхээ дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтойг Эрхүүд туршиж баталсан байна. Монголчуудаа, үүнийг л хамтдаа хийе! Утаагүй болохоос гадна хатуу валютаар орлого олж, ядуурлын асуудлыг бүрэн шийдэж, эдийн засгаа төрөлжүүлээд авна. Дэмжээрэй! Энэ асуудлаар бид нээлттэй уралдаан зарлах санаатай байгаа. Өрсөлдөх саналтай багууд байна уу?” хэмээснийг маш олон хүн дэмжжээ.

Б.Маралжингоо

Дуучин Маралжингоо Татар хамтлагтай хамтран "Хамтдаа" хэмээх дууг олон нийтэд хүргэж аль хэдийн залуусын сонсох дуртай дуу болж амжсан. Түүний европын орнуудаар аялан байгалийн гайхамшгийг харуулсан олон гэрэл зургууд цахим хуудсандаа нийтэлж буй нь хүмүүсийн цагаахан атаархлыг хүргэсээр байна. Тэрээр Австрийн Вена хотод авхуулсан зурагтаа “Хүний нутгийн хангай юу даа  хө” хэмээн тайлбар хийн нийтэлсэн зураг олон нийтэд ихээхэн таалагджээ.

Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үргэлжлүүлж байна. Тэрээр ордон, их хурал тойрсон их ажлаас гадна анагаахын их сургуулийн кампусын барилгын ажлын явцтай танилцаж түүнийгээ олон нийтэд танилцуулж буй нь олон нийтийн анхаарлыг татжээ. Тэрээр “Анагаахын их сургуулийн кампусын барилгын ажлын явцтай танилцлаа. Японы тусламжийн эмнэлэг, хичээлийн байр 2 нь ирэх жил ашиглалтад орно. Оюутны байр болон үлдсэн нь 2020 онд орно” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Bold Dorjsuren

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд төрийн соёрхолт дуучин Д.Болд элсжээ.   Нэг хэсэг уран бүтээл хийхгүй  чимээгүй байсан дуучин залуу Монгол үндэсний хувцсаараа гангарч эргэн тайзнаа гарсан зургаа олон нийтэд дэлгэж сонсогч фэнүүдээ баярлуулжээ. Тэрээр тун удахгүй шинэхэн цомгоо гаргахаар бэлдэж буйгаа болон  “ Халуун алга ташилтаар үргэлж сэтгэлийн урам зориг онгод хайрлаж байдаг үзэгчид дэмжигч фенүүддээ баярлаж явдгаа илэрхийлж мэхийн ёслон хүндэтгэе гээд ёслож буй зургийн хамт цахим хуудсандаа нийтэлжээ.

Tugstsogt Nyambayar

 Мэргэжлийн боксын дэвжээнд  өрсөлдөж буй олимп, ДАШТ-ний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр  удахгүй Лас Вэгаст болох  боксын тэмцээнд оролцохоор зэхэж буй юм. “Кing Tug” хочит тамирчин маань  цахим хуудсандаа “Лас Вэгасд уулзацгаая 15 өдөр үлдлээ шүү” хэмээн нийтэлжээ. Түүнийг дэмжих олон “чи бидний бахархал шүү”. “Чи чаднаа”. Гэх мэт урмын үгийг харамгүй шидэж түүнийг дэмжжээ.  

Энх-Амгалан Лувсанцэрэн

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлж цахим хуудсандаа нийтэлсэн нь фэйсбүүкт трэнд болж байна. Тэрээр цахим хуудсандаа “Банкуудын нийт зээлийн 1/3 нь ипотекийн зээл. Жишээлбэл иргэд орон сууцны зээлэнд цалингаасаа сар бүр 500 мянган төгрөг төллөө гэж бодоход 450 мянга нь зээлийн хүүд суутгагдаад үндсэн зээлээс ердөө 50 мянга хасагдаж байгаа нь өмчтэй болох гэсэн иргэдээ 15-20 жилийн турш түрээсийн байранд амьдарч байгаатай адил болгож байна. Энэ асуудлыг Сангийн яам, Монгол банк хариуцах ёстой гэж харалгүй, УИХ өөрөө анхаарал хандуулж 2018-2019 оны төсөв, мөнгөний бодлоготой уялдуулах ёстой. УИХ дээр ажлын хэсэг гаргаж би өөрөө ахалж ажиллах саналтай байгаа” гэжээ.

Odzaya Deremchimed

Чадварлаг хөтлөгч Д.Одзаяа үргэлж фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж өөрийн хийж буй ажил үйлсээрээ олон нийтийг дагуулж байдаг. Энэ удаа ч тэр энэхүү байр сууриа алдсангүй. Бэлэг нэвтрүүлгийг явуулаад нэг жилийн хугацаа өнгөрүүлж байгаа түүний хувьд нэвтрүүлгийнхээ шинэ дугаар бүрээр бүсгүйчүүдэд гайхалтай бэлгийг өгдөг.  Мөн түүний "Бэлэг" нэвтрүүлгийн 66 дахь дугаар хүрч байгаа бөгөөд энэ удаагийн бэлэг нь  "Золотой мир" аяллын компаниар дамжуулан Манжуур хот руу үнэ төлбөргүй аялах эрх 10 хүнд өгөх юм байна.

Сэтгэгдэл бичих

    • .Mrs VICTORIA JOHNSON
    • 2020-01-07

    Та 10,000 еврогоос 10.000.000 еврогийн (бизнес, аж ахуйн нэгжийн зээл, хувийн зээл, моргежийн зээл, автомашины зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө, эрүүл мэндийн зээл гэх мэт) зээлийг олгох ШАЛГАЛТТАЙ САНХҮҮГИЙН КОМПАНИ хайж байна уу? )) Эсвэл та ямар нэгэн шалтгаанаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан уу? Одоо өргөдөл гаргаж, 3 хоногийн дотор боловсруулж, баталж, санхүүгийн бодит зээлийг аваарай. ПАСИФИК САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛ байна. Зээлийн төлбөрийг зээл хүлээн авснаас хойш 1 (нэг) жилээс эхэлж, зээлийн хугацаа 3-35 жил байна. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИУЦЛАГА, ХҮРГЭЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ажлын 2 өдрийн дотор ХУРАЛДАА, Энэ захидлаар бидэнтэй шууд холбоо бариарай: [email protected] Дараахь мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. Бүтэн нэр: ____________________________ Зээл авахад шаардагдах хэмжээ: ________________ зээлийн хугацаа: _________________________ Зээлийн зорилго: ______________________ Төрсөн өдөр: ___________________________ Хүйс: _______________________________ Гэр бүлийн байдал: __________________________ Холбоо барих хаяг: _______________________ Хот / шуудангийн хаяг: __________________________ Улс: _______________________________ Мэргэжил: ____________________________ Гар утас: __________________________ Нэн даруй хариу авах хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү баярлалаа Гүйцэтгэх захирал ноён ВИКТОРИЯ ЖОХНСОН

arrow icon