Нийтлэл 11 сарын 06, 2017

Парадайз Пэипэрс: 13,4 сая оффшор дансны баримт дэлгэгдлээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас   (International Consortium of Investigative Journalists (ICIJ) ) орон орны 120 гаруй улстөрчдийн оффшор дансны материалыг багтаасан нийт 13,4 сая бичиг баримтыг Парадайз Пэипэрс нэр дор олон нийтэд дэлгэлээ. Панама Пэипэрсийн адил уг баримтуудаас ямар нэг нууцлах шалтгаантай бизнес бүхий улстөр, чинээлэг хүмүүс татварын диваажин гэгдэх оффшор бүсүүдэд хэр их хэмжээний хөрөнгө байршуулсан байдгийг харж болохоор байна. Баримтуудын ихэнх нь Бермудагийн Appleby хуулийн компаниас гарсан ба Трампын кабинетийн гишүүд, зөвлөх, ивээн тэтгэгчдийн оффшор банкин дахь хөрөнгийн мэдээлэл дэлгэгдлээ. Түүнчлэн Твиттер, Фэисбүүк олон нийтийн сүлжээнд ОХУ-ын төрийн өмчийн компанитай холбоо сүлбээтэй хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан нь илрээд байгаа аж.  Мөн АНУ-ын худалдааны нарийн бичиг, тэрбумтан, санхүүч Вилбур Россын ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хүргэн хүүд холбогдох тээврийн компанитай бизнес хийдэг баримт багтжээ. Парадайз пэйпэрст Панама пэйпэрсийн адил урт хугацааны эрэн сурвалжлага, шалгалт шаардагдах материалууд багтаад байгаа ба Трампын захиргаа хэрэгт орооцолдож, 2016 оны сонгуульд ОХУ-ын зүгээс олон нийтийн сүлжээгээр дамжин нөлөөлсөн эсэх асуудал анхаарлын төвд ороод байхад дэлгэгдэж байгаагаараа онцлог болж байна.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon