1917 оны Октябрийн хувьсгалын 100 жил тохиож байгаатай холбогдуулан New York Times-д нийтлэгдсэн “Хэрвээ Октябрийн хувьсгал гараагүй байсан бол" нийтлэлийг орчуулан хүргэж байна. Хувьсгал, цаг үе, лидер, халуурал, түүх, хүн төрөлхтний ой санамжийн тухай.
Октябрийн хувьсгал гараагүй байсан бол
Яг нэг зууны өмнө Владимир Лениний зохион байгуулсан Октябрийн хувьсгал ЗХУ задарч байх үеэр бидний төсөөлж чадаагүй хэмжээнд өнөөдөр ч дэлхий дахинд гүн тод ул мөр үлдээсэн хэвээр байна. Марксист-ленинист идеологи Куба, Венесуэльд сүйрэл авчирсан хэрнээ маолог капиталист өнгөнд хувирсан хэдий ч дэлхийн супер гүрэн болж дахин сэргэж буй Хятадын үзэл суртал хэвээр байна. Түүнчлэн Ленинизмээр өвчилсөн Хойд Солонгос хэмээх цөмийн зэвсэгт улс дэлхий дахинд айдас хүйдэс тарин оршиж байна. Түүнээс ч гайхмаар нь коммунист үзэл суртал ардчилсан Англид хүртэл эргэн амилж, хүний итгэл татам цагаан сахалтай болохоос хагас леннист Жереми Корбин Их Британийн хоёр гол намын нэгийг тэргүүлэх хамгийн экстрим улстөрчдийн нэгээр тодорч алхам алхмаар эрх мэдэлд ойртож байна.
Лениний тактик ч эргэн моодонд оржээ.
Ленин “нийлбэр нь тэг” энэрэлгүй дүрмийн сод тоглогч байлаа. “Кто кого?” хэмээх хэн нь хэнийгээ хянах, бүр нарийндаа хэн нь хэнийгээ хөнөөхөө үзэх хэлц түүнээс гарсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп бол зарим талаар зорилго нь аргаа зөвтгөдөг, худал хэлж хүн хэрэглэж, хэрэгтэй тэнэгүүд гэж Лениний цоллосон шиг нөхдийг хээв нэг ашигладаг баруун жигүүрийн шинэ болшевистын амилсан дүр юм. Түүний гол сонгуулийн стратегич Стеве Баннон нэгэнтээ “Би бол Ленинист” гэж онгирсон нь санамсаргүй хэрэг биш.
100 жилийн дараа өнөөдөр ч дэлхий дахинд яригдаж байгаачлан 1917 оны аравдугаар сар үлгэр домог шиг, сэтгэл сэрдхийлгэм түүх хэвээр дурсагдсаар байна. Дэндүү гүн ул мөр дэлхийн түүхэнд үлдээсэндээ тэр үү болж өнгөрсөн бүхэн ер нь бүр огтын боломжгүй, зүүд байсан ч юм шиг санагдах нь бий.
Бараг л тохиолдохгүй өнгөрөх шахсан нь бас үнэн билээ.
Болшевик хувьсгалыг тойрохгүй дайрч өнгөрөх боломж байгаагүй биш байсан. 1917 он гэхэд Романовын монархи ялзарч дуусаад байсан ч реформ хийх хэд хэчнээн удаагийн боломжийг алдаагүйсэн бол өөрсдийн хар толгойгоо аврах боломжтой байлаа. Европ дахь монархиуд Оттоман, Хабсбургийн гэр бүл дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан учраас унасан. Харин Романовынхон ганц жил л тэссэн бол 1918 оны арваннэгдүгээр сард дэлхийн дайны ялалтын гавъяаг хуваалцах байв.
1913 он гэхэд Царийн нууц цагдаа сөрөг хүчнийг тарааж, сарниулж дуусаад байлаа. Ленин царь унахын өмнөхөн эхнэр нь “амьддаа хувьсгал үзэж чадахгүй нь
” гэж байсныг дурссан байдаг. Мөнчанартаа Октябрийн хувьсгал гэнэтийн, зохион байгуулалтгүй олон нийтийн үймээн дээр нэмээд Николайн титмийг мултлахад хүргэсэн цэрэг армийн хямрал байлаа. Яг тэр агшин ирэхэд Ленин Зүрихэд, Троцки Нью-Йоркод, Сталин Сибирьт байв.
Ленин үймээн эхэлж байхад анхандаа башир жагсаал хийж байна гэж бодсон гэдэг. Германчууд Оросыг дайнаас аврах зорилгоор буцахад нь түүнийг хамгаалалттай вагонд суулгаж тусалсан нь түүний аз байлаа. Петроградад ирээд Троцкий, Сталин нарын хамт толгой нь эргэж түр засгийн газартай хамтрах бодолтой байсан болшевик нөхдөө хяналтад авч, төрийн эргэлт хийх түүний төлөвлөгөөг дэмжүүлэхээр болжээ. Засгийн газар түүнийг хурдхан олж авч цаазлавал зохих байсан ч тэгж чадсангүй. Ленин санасандаа хүрлээ.
Тэр ч байтугай Өвлийн ордныг дайлсан ардын ялалт гэгдсэн домогт түүх ч үнэндээ дайлж дийлсэн ялгуусан үйл явдал биш байлаа. Өсвөр насны сурагчдаас бусад нь хамгаалалтгүй байсан ордны түгжээгүй цонхоор согтуу болшевикууд авирч орж 1847 оны дарсыг нь хувааж хүртсэн түүх.
Аравдугаар сар өмнө нь гарч байсан олон бүтэлгүй богино настай хувьсгалын нэг болж дуусч болох байлаа. Оросын иргэний дайны нөгөө тал Цагаан армийн дайралтаар, эсвэл барууны аль нэг том хүчний болшевикийн эсрэг дайнаар. Эд бүгд Ленинээс хамаарч байв. Төрийн эргэлтээр гар нийлсэн нөхдийн эсэргүүцлээр бараг л халагдан алдсан тэрээр идиологийн халуун итгэл үнэмшил, мятрашгүй прагматик барил, хяналтгүй аллага, хаан суух хүслээр тогтож үлдэв. Заримдаа бүр цэвэр аз байлаа: 1918 оны наймдугаар сарын 30-нд Москвад үйлдвэрийн ажилчдад хандан үг хэлж байхдаа буудуулав. Ердөө нэг см-ийн зайнд аминаас нь холуур гарчээ.
Энэ бүхний аль нэг нь л Ленинийг зогсоосон бол бидний цаг үе өнөөдөр тэс өөр байх байлаа
. Ленингүй бол Хитлер төрөхгүй байв. Хитлер бол олон талаар марксизм, болшевик Оросын нөлөөнөөс айсан, ганц түүнийг л энэ бүхэнтэй тулж чадна гэж найдсан уламжлалт элитүүдийн дэмжлэгээс төрсөн лидер билээ. Хитлерийн радикал манлайлал Лениний хувьсгалын дэргэд нормал харагддаг байв. Түүний еврэйн эсрэг үзэл, түүний славяны эсрэг төлөвлөгөө, юу юунаас илүүтэй 1941 онд ЗХУ-руу дайрсан нь элитүүдийн талархлыг хүлээж, нацистуудын “Иудей”-Болшевизм” гэж нэрлэсэн айдас Хитлерийн хамгаалалт болж байв.
1917 оны Оросын хувьсгал гараагүйсэн бол Хитлер хаана эхэлсэн тэндээ ил захидлын зураг зурж суугаад дуусах байсан болов уу. Ленингүй, Хитлергүй, энэ хоёргүйгээр хорьдугаар зуун төсөөлөхийн аргагүй өөр байх байлаа. Үнэхээр бидний өөрсдийн төсөөллөөс төрсөн газрын зураг, дэлхий дахинд өнөөх төсөөллөө давсан хэмжээнд хүрч хэрэгжсэн юм.
Дорно дахин ч тэс өөр байх байлаа. Мао 1940-өөд онд ЗХУ-аас асар их хэмжээний тусламж авч байж Чан Каишигийн засаглалд үлдэж мэдэх байсан Хятадыг гартаа авчээ. Кубын уулс, Вьетнамын ой ширэнгэд өөрчлөлт авчирсан хүсэл тэмүүлэл ч төрөхгүй байх байлаа. Сталины үггүй жүжигчилсэн хуулбар шиг Ким Жон Ун ч төрөхгүй. Хүйтэн дайн ч байхгүй. Их хүчнүүд хоорондын мөнхийн тэмцэл хайр найргүй хэвээр, гэхдээ өөр байх байв.
Оросын хувьсгал дэлхий дахинд Марксизм Ленинизмээс үүдэлтэй, халуун цустай массын итгэл үнэмшил дэгдээсэн билээ. Коммунизм бол Абрахамын гурван шашны дараагийн мянган жилд тохиосон хамгийн их сэтгэл хөөрөл, халуурал согтуурхал магад мөн.
Өөртөө зөвтгөлтэй идеологи ямар ч мангасыг төрүүлнэ. Болшевикууд Робеспьерийн “Айдсын засаглал”-д гардаг цэвэрлэгээний үзэл санаанд дуртай байлаа. “Аравт руу галлахгүй хийсэн хувьсгал хувьсгал биш” гэх нь Лениний хэлж үлдээсэн үг. Болшевикууд хүний түүхэнд анх удаа мэргэжлийн хувьсгал, мэргэжлийн цагдаа улс, нэгдүгээр зэрэглэлийн ангийн дайны төлөөх масс мобилизац, эсрэг хувьсгалыг дарах хүч бүтээв. Болшевизм бол сэтгэлгээний төлөв, ухаж ойлгогдошгүй марксист идеологи шүтсэн ертөнцийг үзэх үл итгэлээс төрсөн нийтлэг соёл байлаа. Тэдний тэмүүлэл дайснаа масаар нь хөнөөх эрх болж хувирч, зөвхөн Ленин Сталин Мао төдийгүй Камбожид Поль Пот, Этиопид Мариам яргалал үйлдсэн. Эндээс боолын хөдөлмөр бүхий гулаг үүсч, эдийн засгийн сүйрэл, ил бичигдээгүй сэтгэлзүйн хөнөөл үлдээсэн. Энэ бүхэн болж өнгөрөөд дэндүү олон жил өнгөрч айдас нимгэрч, түүх мартагдахын хэрээр их хүч, идиализмын яруу алдар эргэн сэргэж либерал капитализмаас залхсан залуу сонгогчдын оюунсанааг эргэн хордуулах цаг ирсэн байх шиг ээ.
Тэгээд дээр нь ОХУ бий, ЗХУ-ын үргэлжлэл. Ерөнхийлөгч Владимар Путины хүчийг түүний КГБ-ын нөхөд, Лениний өв уламжлал, Сталины нууц цагдаагийн үргэлжлэл манаж буй. Путин ба түүний засаглал өнөөдрийн технологи улам бүр боломжтой болгож өгсөн “хуйвалдаан”-ыг тактикаараа сонгож авчээ. Америкчууд интернетийг зохион бүтээсэн. Бүтээснээ тэд гэнэн цайлганаар мөнгө хийх машин юм уу эрхчөлөөнд хүрэх зам гэж хардаг. Харин Лениний үл итгэх үзлээр өвчилсөн оросууд эргээд тэрийг нь Америкын ардчиллыг мэрэхэд хэрэглэдэг.
Путин ЗХУ-ын задралыг 20-р зууны геополитикт тохиолдсон хамгийн том сүйрэл гэж халагласан нь бий. Гэхдээ тэр Ленинийг Сталиний удирдлагаар супер их гүрэн болж гялалзсан ЗХУ ба Николай 2-оос өмнөх Романовынхны удирдсан Их Оросын завсар дахь үймээний эзэн гэж хардаг.
Ноён Путин өөрөө царь болж гарч ирсэн, ямар ч царь тийм байдагчлан хувьсгалаас хамгийн их айдаг. Тийм ч учраас 1917 оны болшевик хувьсгал биш 1945 оны Германы эсрэг дайны ялалт Путинист Оросын гарааны цэг гэгдэж буй. Эндээс яагаад Баруунд аравдугаар сарын хувьсгалыг эцэс төгсгөлгүй хэлэлцэж байхад ОХУ нүдээ аниад нэгэнт болсон түүхийг болоогүй мэт дүр үзүүлж байгаагийн учир начир олдоно. Улаан талбай дахь Лениний занданшуулсан шарил Путиныг инээхэд хамт дагаж инээвэл зохих юм, учир нь яг ийм могойн хорлол мэт улстөрийн тооцоонд тэр өөрөө хамгийн сайн гаршсан нь байсан билээ.
ямар утга авцалдаа муутай орчуулсан юм бэ дээ.
муу нийтлэл байна. энэ сэдвээр өргөн хүрээг авч үзэх хэрэгтэй л дээ дэндүү товч бас хэт хувийн бодол нэвт шингэж. уншигчдад илүү зүйл хэрэгтэй
Шал тэнэг унших гэснээ болилоо. Учир нь Солонгос хэнийг ч айлгаагүй, хэнд ч халдаагүй. Тэнэг Америгонууд л Ливи,ирак афган югослав болгох гэж үзсэн. Харин АНУ 45 онд атамын бөмбөг хаяж хэдэн хүн алсан мэдэх үү одооч хор уршиг нь арилаагүй байна. Түүх үнэнээрээ сайхан
Шал тэнэг унших гэснээ болилоо. Учир нь Солонгос хэнийг ч айлгаагүй, хэнд ч халдаагүй. Тэнэг Америгонууд л Ливи,ирак афган югослав болгох гэж үзсэн. Харин АНУ 45 онд атамын бөмбөг хаяж хэдэн хүн алсан мэдэх үү одооч хор уршиг нь арилаагүй байна. Түүх үнэнээрээ сайхан
Шал тэнэг унших гэснээ болилоо. Учир нь Солонгос хэнийг ч айлгаагүй, хэнд ч халдаагүй. Тэнэг Америгонууд л Ливи,ирак афган югослав болгох гэж үзсэн. Харин АНУ 45 онд атамын бөмбөг хаяж хэдэн хүн алсан мэдэх үү одооч хор уршиг нь арилаагүй байна. Түүх үнэнээрээ сайхан