УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Д.Хаянхярваа гишүүн ерөнхийлөгчийн хоригийн талаар болон бусад асуудлын талаар санал бодлоо хэлэхдээ өнөөдөр бид нар хориг хэлэлцэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч хоригийнхоо талаар болоод зарим зүйлсийн талаар тайлбар хийлээ. Өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч нэгэнт энд орж ирсэн учраас хэлэхгүй байж болохгүй хэдэн зүйл байна.
МУ-ын ерөнхийлөгч таны ярьсан зүйлийг сонсоод үзэхэд ерөнхийлөгчөө та арай л даржин зүйл яриад байна. Үнэхээр өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч МУ-ын эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. МУ-ын хөгжлийн төлөө төрийн 3 институци хамтарч ажиллах ёстой гэж үндсэн хуулинд тунхаглаж заасан байдаг.
Таны яриа хориг тавьсан зүйлийг сонсоод байхад одоо сүүлдээ МАН-ын бүлгийн дотоод асуудал руу зааж зааварлах гэж байх шиг байна. Ингэж болохгүй байх. Намын дотоод асуудал гэж таньд нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт бизнесийн бүлэглэлийн талаар асуудал хэтэрхий ил гараад байна гэж харж байна. Өнөөдөр монгол улсад бизнес эрхлээд Оюутолгой, Тавантолгой тойроод бизнесийн бүлэглэлүүд гарч ирээд хулгай луйвар хийгээд монголын төрд ямар нэгэн хохирол учруулаад байгаа болбол тэрийг ил гаргаж зарлаач. Өнөөдөр 30 гэр бүл гэсэн дараа нь 300 болсон одоо 3000 болгох юм байна. Энэ 30 гэр бүлийг 300 гэр бүлийг төр тийм юманд ойртуулж болохгүй гэсэн шийдвэр гарга.
Томилгоо тойрсон асуудал сая ярьж байна. Үнэхээр энэ хүмүүс төрд ийм алба хашиж болохгүй гэж байгаа болбол би бас нэг зүйлийг хэлмээр байна. Дөнгөж сая та үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томилсон байсан. А.Гансүх өнөөдөр яллагдагчаар татагдаад шалгагдаад явж байгаа хүн .
Ямар хүн нь өнөөдөр өндөр дээд албан тушаалууд дээр томилогдоод шалгагдаад шүүх сэргийлэхийн ямар нэгэн юм сонсоод ямар хэсэг нь өөрсдийгөө буруу булхайгаар нь дуудаад явж байдаг гэдэг дээр нэг зүйлийг бодооч гэж би хэлмээр байна. Эцэст нь 60 тэрбум 55 тэрбум гээд баахан асуудлууд яригдаад байгаа. Эдгээр асуудлуудыг ний нуугүй хэлэхэд зарим нь цэг тавьчихсан. 60 тэрбумын асуудлыг прокурор шүүх шийдвэрээ гаргаад дуусгачихсан.
Хэрвээ энэ асуудлыг бүхэлд нь хөндөж яриад 55 тэрбум 60 тэрбум гээд яриад байвал бид ер нь хуучин бүх юмаа сөхөж ярья. Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг одоо яах вэ? Шүүх хууль хяналтын байгуллага таны эрх мэдэлд ирсэн одоо шах. Төмөр замтай холбоотой 250 тэрбум долларын асуудлыг яах вэ?
Хэрвээ энэ асуудлуудыг хуулийн дагуу энэ ийм зүйлд зарцуулагдсан энэ нь ийм зүйлд зарцуулагдаагүй энэ нь хууль зөрчсөн энэ нь хууль зөрчөөгүй гэдгийг олон түмэнд ил гаргаж өгөхгүй бол монголчуудын дунд алийн болгон таавар таалгаж үлгэр ярьж хэн нэгнийгээ гэмт хэрэгтэн хулгайч луйварчин болгох гэж төрийн тэргүүнээсээ эхлээд их хурлын гишүүд нь иргэд нь хүртэд бүгдийгээ хулгайч луйварчин болгох гэж зүтгэх юм бэ. Өнөөдөр бид 27 жилийн түүхээ эргэн харах юм бол улс орныг хөгжүүлэх гэсэн бидэнд хичнээн их олон баримт бичгүүд байгаа
харамсалтай нь үр дүн юу гэ гээд эргээд харвал яг өнөөдрийн яриад байгаа тамын тогооны үлгэр гэж нөлөөлж байна. Хэн нэгэн нь ялаад гараад ирдэг хэн нэгэн нь нэгнийгэээ доош нь хийх гэж оролддог эцсийн дүндээ хулгайч луйварчин болоод баригдаад явсан хүн өнөөдөр алга. МУ-ын ерөнхийлөгч таныг МУ-ын ерөнхийлөгч шиг байгаачээ.Үнэхээр хариуцлага гэж байдаг бол хуулийн хүрээнд хүмүүст нь тооцуулаад нэг талд нь гарга.
Ene pizdaa uygeed bac xytcaad baigaa bol cangiin caid baixdaa ulcin Mongo taraagssd noshircondoo xariutclaga xuleegeech