19-р зууны Францын төрийн зүтгэлтэн Алэкс Дэ Тоэквуэвилл (Alеxis de Toequeville) “ФРАНЦ ӨВЧИН” гэдэг нэр томьёогоор төр ардчиллын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг илчилж, Францын төр Францын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг сануулж,
ард түмэн төрдөө хяналт тавьж, ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдлийг зөвхөн Францын ард түмний мэдлэг болон эрдмээр бүтсэн ухамсараар эмчилж чадна
гэж дүгнэсэн байдаг.
Монголын төр хүндээр өвчилсөн нь тодорхой болж байна. Монгол улсын парламент, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар батлаж, төрийн нэр барьсан авилгачдыг өршөөхөөр хуульчилсан нь Монголын төр Монголын ард түмний эрх ашгийн эсрэг санасан бүхнээ сэтгэлчилэн бүтээх алхмаа тавьсан.
Уул уурхайг хяналтгүй, хариуцлагагүй байлгаснаар байгаль орчин, ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байна. Монгол ба Японы судлаачдын хамтарсан судалгаагаар Монгол улсын ус, гол мөрөн, хөрсөнд төмөрлөг бодис их хэмжээгээр хуримтлагдсан ба энэ нь хүний биед орвол шингэх боломжгүй, эрүүл мэнд амь насанд ноцтой аюул учруулах уршигтайг тогтоосон байна.
Ард түмний ухамсар, моралын баталгаа байх ёстой төр ажлаа умартан хувийн жижиг эрх ашиг хөөцөлдснөөр ард түмэн нэг нэгэндээ чоно, дайсан мэт болж нийгмийн нандин хэлхээ холбоо устлаа
.
Монголын ард түмний эсрэг гэмт хэргийг Монголын төр л хийж байна. Дотоодын дайсан гадаадын дайснаас аюултай болж чаддагийг олон улс орны түүхээс харж болно.
Монголын төр феодалжсан, авилгажсан, зохион байгуулалттай гэмт хэргийн тогтолцоо бүрдсэн, моралгүй болсон, хүмүүнлэг чанараа алдсан, мэдлэг боловсролгүй, мухар сүжигжсэн зэрэг хүнд "өвчин" туссан учир шуурхай эмчилгээ хийхээс өөр арга байхгүй.
Хүний бие өвдөхөд эм тарианаас гадна биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах нь хамгийн оновтой аргуудын нэг байдаг. Яагаад гэхээр дахин дахин өвчинд ороогдохгүй эсэргүүцэх чадвараа хүний бие өөрөө зохицуулдаг.
Яг үүнтэй адилаар Монгол төрийн өвчнийг эмчлэхэд зөвхөн ард түмний ухамсар л хангалттай.
Ард түмэн морал, эрдэмд суралцаснаар ухамсараа бэхжүүлж, ухамсарын дархлаатай болдог. 19-р зууны Францын төрд туссан өвчнийг Францын ард түмний ухамсар эмчилсэн гэдгийг түүх нотолдог юм.
Алэкс Дэ Тоэквуэвилл “Alexis de Tocqueville on Democracy, Revolution and Society” номондоо хэлэхдээ: “1789 оны Францын хувьсгалаас хойш Франц орон маш хүнд өвчинд нэрвэгдэв. Францын нийгэм хүчирхийлэлийн нийгэм болсон. Эрх чөлөөний далавч дор дарангуйлал газар авсан. Францын нийгмийн хэв журам алдагдаж, амар тайван амьдрал байхгүй болсон. Ядуурал газар авч, амьдарлын эрхээр боолчлолын нийгэм тогтсон. Бүх юм сайн сайхан болно гэж итгэж байтал Францын ард түмэн мухардалд орсон. Бардам байснаа хулчгар болсон. Бидний хийж чадахгүй зүйл байхгүй гэсэн оргилуун сэтгэлтэй байснаа хулчгар болсон. Итгэлтэй байснаа эргэлзэх болсон. Тэмцэгч байснаа шантрагч болсон. Мах яснаас бүрдсэн бие Францын хүний хүсэл, ёс моралаас хүчтэй болсон. Хүчирхийлэл, сүрдүүлэг нь Франц үндэстний соёл болсон. Мэдлэгийг эрхэмлэдэг байснаа мухар сүсэгийг эрхэмлэдэг болсон
. Төрийн өндөр албан тушаалтны дээрэм үндэстний соёл болж төлөвшсөн
. Эрх чөлөө нэрийн доорхи дарангуйлал бас Францын соёл болж байна. Францын төр бүхнийг гартаа атгаж байна. Бүхнийг урьдчилан таамаглан мэддэг болсон байна. Бүхнийг захиран зарцуулж, ард түмний засаглалыг хог болгосон.
Энэ өвчин бол маш хүнд өвчин, эмчлэхэд маш урт хугцаа шаардлагатай байж магадгүй. Энэ өвчнийг анагаахад Франц Үндэстний Сэргээн Мандал (Сэргэн мандал: Хүнээс эрхэм зүйл энэ дэлхий дээр байхгүй, хүн нь хаан ба шашны боол биш, хүн өөрийн нь эзэн гэсэн хувьсгал), Соён Гэгээрүүлэх Хувьсгал (мэдлэг ба моралын хувьсгал) Франц өвчнийг анагаана.”
Ардчилал нэртэй дарангуйлал аюултай. Эрх чөлөө нэртэй дарангуйлал бүр аюултай
гэж Францын ард түмэнд тэрээр сануулсан байдаг. Учир нь моралтай хүн сул дорой болж харагддаг. Мэдлэгтэй хүн шизофринтэй болж харагддаг. Эрх тэгшийг эрхэмлэгч хүн нялхсаг болж харагддаг. Эх оронч хүн хийрхэлтэй болж харагддаг. Эрх чөлөөг эрхэмлэгч хүн анархист болж харагддаг. Бөгс долоогч хүн үнэнч болж харагддаг. Мөнгөтэй хүн эрхэм болж харагддаг. Эрх мэдэлтэй хүн эзэн болж харагддаг. Хуйвалдаан бол үнэт зүйл болж харагддаг. Тэнгэрлэг байх нь дорой болж харагддаг. Шудрага ёс хоосон номлол болж харагддаг. Ингээд нийгэм тэр чигтээ ардчилал болон эрх чөлөөний нөмрөгтэй боолын нийгэм болж тогтдог гэж дүгнэжээ.
Ардчилалд арчилгаа хэрэгтэй гэж олон хүн ярьж байна.
Ардчилал, эрх чөлөө, капитализм зэрэг хүн төрөлхтний бүтээсэн бүх идэйнүүд моралын онолд суурилагдан бүтээгдсэнийг сайн ойлгох хэрэгтэй. Ардчилалаа арчилна гэвэл моралаа арчлах ажлаас эхлэх хэрэгтэй.
“Моралтай Монгол” Сан
Bid ih l haihramjgui bna da
Tocqueville iig odoo ch baruunii tomchuud unshij, suraltssaar bn shd
Mongol hunee gsn medlegtnuud bj l bgan bna
Bid ch hurga ishig shig zoriggui humuus bolj dee.
Odoo hurtel Europe iin elite uud tocqueville iig unshdag shuu