Энэ долоо хоногт Дэлхий нийтээрээ антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зүй зохистой мэдээлэл хүргэх, энэ талын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын дэлхийн хэмжээн дэх оффиссууд цахим хурал хийлээ. Үүгээр антибиотикийг аль болох багасгах, зүй зохистой хэрэглэх зэрэг олон улсын зөвлөмжийг хэлэлцсэн байна. Монголчуудын хувьд эмийн зохисгүй хэрэглээнээс болж олон төрлийн антибиотикуудыг биендээ дасал болгож эрүүл мэндээ хохироосоор байгаа. Энэ үйлдэл нь цаашид даамжирсаар антибиотикт дасал болсон нянгууд бусад төрлийн өвчлөлийг давхар үүсгэхэд хүргэсээр байгаа юм
. Ингэж дур мэдэн антибиотик хэрэглэх нь хүний биед сөрөг нөлөөтэй болохыг эмч мэргэжилтнүүд үргэлж сануулдаг. Гэтэл өнөөдөр эмчийн зааваргүй дур мэдэн антибиотик хэрэглэх үзэгдэл иргэдийн дунд хэвээр байна
. Мөн антибиотикийг заавал эмчийн заавар зөвлөгөөгөөр сонгож хэрэглэхээс гадна бас нэгэн чухал асуудал нь эмийг яг зааврын дагуу бүрэн гүйцэд, цаг тухайд нь ууж хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэтэл манайхан эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй өвчний зовиур шинж тэмдэг арилангуут хэрэглэхээ больдог. Энэ нь тухайн антибиотик хүний биед дасал болж өвчин цаашид улам хүндрэх гол шалтгаан болдог
байна. Түүнчлэн өвчин үүсгэгч нян нь антибиотикт маш хурдан дасан зохицдог бөгөөд өөрийгөө янз бүрийн хэлбэрээр өөрчилж хүний биед удаан амьдрах чадвартай болдог байна. Тиймээс тухайн өвчин үүсгэгч нян, вируст яг тохирсон антибиотикийг эмчийн заавар зөвлөгөөний дагуу бүрэн гүйцэд хэрэглэж хэвших нь чухал юм.
Сэтгэгдэл бичих