"V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын Зөвлөх инженер Д.Батбаатар оролцсоныг тоймлон хүргэж байна.
Б.Болдбаатар: Гашуун сухайтын талаар яриагаа эхэлье?
Д.Батбаатар: 2004 онд Пуушин Мон, Тавантолгой транс гэсэн 2 компани 100 100 машинтайгаар улс хоорондын ачаа тээвэр гэсэн зүйлийг эхлүүлж байсан. Хамгийн оргил үе болох 2009-2010 онд 21 сая тонн нүүрс Монгол улсаас гаргаж байсан.
Б.Болдбаатар: Зам тээврийн яам яагаад тээврийн зөв зохицуулалт хийж чадахгүй бодлогоо зохицуулж чадахгүй байна. Яг юунаас болж?
Д.Батбаатар: Яам өөрийнхөө эрхийг Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газарт хуваагаад өгчихсөн. Одоо энэ 2 байгууллага л хийх ёстой. Гэтэл энэ 2 байгууллага маань хийхгүй байгаа байна. Харин бодлогын зүйл гарч ирэхээр бол яам шийдэх ёстой.
Б.Болдбаатар: Тээврийн зөвлөх үйлчилгээ монголд хэр хэрэгтэй вэ?
Д.Батбаатар: Тэгэхээр Монголын тээвэр үйлчилгээний компани гэдэг маань Монгол улсад байхгүй байсан. Анх би 2016,11,1-нд байгуулсан. 5 залуу авч шинэ зүйлийг залуу шинэ хүмүүс хийх ёстой гэж үзээд ажиллуулсан. Тээврийн компаниудын ихэнх нь стандарт ном журмыг хангасан зүйл байхгүй. Яагаад гэвэл хэдэн жолооч нар машинаа нийлүүлээд хоршоо, компани болгочихсон ч байх жишээний. Сүүлийн үед манай компанид ийм ийм тээвэр байна, ийм компани байна гээд уул уурхайн компани хүсэлт гаргаж байна. Худалдан авагч маань хүртэл бидэнд манайд ийм жолооч хэрэгтэй байна, ийм машин хэрэгтэй байна гээд бидэнд ханддаг. Энэ нь өөрөө зөвлөх үйчилгээний нэг хэлбэр лүү орж байгаа юм.Манай компани тухайн тээврийн хэрэгслийн компаны бичиг баримтын цэгцэлнэ, хууль зүйн туслалцаа үзүүлнэ тэр бүү хэл МУ-ын газрын маршрутыг хүртэл гадны хүнд хэлж өгдөг. Энэ ажил хэрэгжээд явж байна энэ цаашид ч явах ёстой. Судлаад үзэхэд хорин хэдэн мянган стандарт байна. Дэлхийд тээврийн чиглэлийн 6000 стандарт байна. Харин монголд 117 байна.
Б.Болдбаатар: Тээврийн салбараас гадна хүн тээвэр гэж том салбар байна. Ирэх жилээс автобусны насжилт дуусах гэж байна. Орон нутгийн тээврийн насжилт эхнээсээ дуусч эхэллээ. Цаашид яах вэ?
Д.Батбаатар: Энэ бол нэлээн том асуудал. Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг нь хүний амь настай холбоотой. Автобусанд нэг буудлаас нөгөө буудлын хооронд явахад улсаас мөнгө олгодог. Гэтэл Ховд руу ч юм уу 1000 км явахад хэн ч мөнгө олгодоггүй тээврийн компаниуд өөрсдөө даагаад тэр жолооч бүх амь насыг нь даагаад л явдаг.
Б.Болдбаатар: АСЕМ-ын үеэр хэрэглэж байсан 43 автобус бүр баларсандаа ? Энэ талаар?
Д.Батбаатар: Би бас тэрэнд сэтгэл зовж байгаа. Машин явж байхдаа байнгын үйлчилгээнд орж байдаг. Эрэг боолтын чангална гэх мэт. Зогсож байгаа нь бол зогсоод л байж байна. Нугалаасаараа язраад л . Бүтэн жил гаруй зогсчихсон. Хайран мөнгө. Одоо тэгээд явах хугацаа нь дуусчихна.
Б.Болдбаатар: Зам тээврийн сайд байсан бол та юу хийх вэ?
Д.Батбаатар: Би ямар ч л гэсэн тээвэрт нэг өөрчлөлт шинэчлэлт гаргачих юмсан гэж бодож байна. Яагаад гэвэл хүний хамаарал даргын хамааралаас ангид байлгах бүх арга хэмжээг авбал нөгөө бусад зүйл байхгүй болно. Хүн өөрөө мөнгө олохын тулд үйлчилгээ үзүүлэх, толгойгоо ажиллуулахаас өөр зам байхгүй. Сайд болно гэхээсээ илүү тээврийн салбарынхантай хамтарч ажиллая надад нэг санаа байна. Та нарт хэдэн санаа байна нийлүүлье гэж л хэлмээр байна.
Сэтгэгдэл бичих