MEC судалгааны байгууллага ээлжит улс төрийн барометрийн судалгаагаа танилцуулж байна.
Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2017 оны 9-р сарын 28-29-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 10 оноогоор үнэлэхэд иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд 7.1 оноо өгчээ. Энэ нь түүний үнэлгээ өмнөх сарынхаас 0.3 оноогоор унасан үзүүлэлт юм.
У.Хүрэлсүх шинээр Ерөнхий сайдын суудлыг авах үед иргэд түүний үйл ажиллагааг 4.7 оноогоор үнэлж байсан бол 11-р сард хийсэн судалгаагаар иргэд түүний үйл ажиллагаанд 3.9 оноо өгсөн байна.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээгээр өмнөх оны энэ үетэй харьцуулахад өссөн нь харагдаж байна.
Улс төрийн намуудын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээгээр парламентад суудалтай хоёр намын рэйтинг сүүлийн 3 сард тогтвортой байна
.
Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлсэн ирсэн. Гэхдээ түүний рэйтинг сүүлийн 2 сард 4 хувиар унажээ.
Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн судалгаагаар УИХ-ын дарга М.Энхболдын рэйтинг сүүлийн хоёр сард эргэн сэргэж эхэлсэн нь харагдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-н сайд Ц.Нямдорж нарын сүүлийн 3 сард рэйтинг тогтвортой байна.
"Та одоо аль намыг дэмжиж байна вэ?" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 30 хувь нь Ардчилсан Намыг, 16 хувь нь Монгол Ардын Намыг дэмжиж байна гэж хариулжээ. Харин аль ч улс төрийн хүчнийг дэмжээгүй гэж судалгаанд оролцогчдын 48 хувь нь хариулсан
бөгөөд доорх графикаас харвал улс төрийн намд итгэх иргэдийн итгэл улам бүр буурч байна.
.
Юун жавхлан ганбаатар бэ. Мартагдсан нөхөдүүд байх чинь бэ.
Төлбөртэй судалгаа байна бодит бус