Хиймэл оюун ухаан, роботын технологийн хөгжил мундаг хөгжиж байгаа гэдгийг бид гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон сонссон. Гэхдээ ямар хөгжил нь ямар түвшинд хүрээд байгаа, шинэ технологи нь бидний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж болох талаар ямар ч төсөөлөлгүй байна. Байсан ч зэвсэг, технологи, техникийг хөгжүүлэх, өөрчилж шинэчлэх талаар хийгдэж буй ажил тун ховор байгаа нь бодит үнэн. Монголчууд бид хоосон ярьж байх хооронд хиймэл оюун ухаан, робот, дроны хөгжил маш хол явж, тасархай хөгжөөд байгааг харуулсан нэгэн видеог хуваалцаж байна. Видеод маш жижиг хэмжээтэй дронон нисдэг робот гарч байна. Энэ роботын процессор нь хүний тархинаас 100 дахин хурдтай сэтгэдэг хиймэл оюун ухаантай юм.
Энэ бол шинэ төрлийн бие даасан автомат ажиллагаатай зэвсэг ба тун удахгүй цэргийн салбарт тэргүүлэх байх суурийг эзлэх болно. Ийм робот нь санамсаргүй хөдөлгөөн үйлддэггүй, зөвхөн урьдаас бодож төлөвлөсөн, программчилсан хөдөлгөөн хийдэг ба мэргэн буудагчийн эсрэг ажиллагаанд хүртэл ашиглах боломжтой.
Мөн энэхүү робот нь бусад хөдөлгөөнт хэрэгслийн адил мэдрэгч, камер, нүүрний дүрс таних программуудаар тоноглогдсон. Гэхдээ хамгийн аюултай зүйл бол робот нь өөртөө 3 грамм жинтэй шовх хэлбэртэй тэсрэх бодис агуулж байгаа. Тэсрэх бодисоо ямар нэг хүний духанд байрлуулаад тэсэлбэл гавлын ясыг хангалттай нэвтлэх хэмжээний тэрсэлт үүсгэж чадна. Мэдээж нөгөө хүн газар дээрээ амиа алдах болно. Энэ бол зөвхөн ганцхан нэгжийн хийж чадах зүйл. Харин ийм роботуудыг их хэмжээгээр багийн зохион байгуулалт оруулж программчлаад ажиллуулбал юу болох вэ? Тэгвэл энэ нь олон жижиг нисдэг роботуудын оролцсон маш өндөр нарийвчлалтай агаарын дайралт болж хувирах болно. Ийм төрлийн бүлэг роботууд байшин, машин, галт тэргийг нэвтэлж өөрийн "бай" руугаа нисэх ба замдаа хүмүүс, тэр ч бүү хэл нисэж буй сумнаас зайлсхийх, бултах чадвартай байна гээд төсөөлөөд үзээрэй. Үүнийг зогсоох боломжгүй юм.
Одоо бүр том машстабт төсөөлөөд үзье. 25 сая ам.доллараар ийм төрлийн роботуудыг худалдан авч үйлдвэрлээд онгоцоор агаарт цацвал том хотын хүн амыг тэн хагасыг нь хэдхэн минутад устгах боломжтой. Энэ роботуудын хажууд цөмийн зэвсэг бол хуучирч байна л гэсэн үг.
Өрсөлдөгчөө бараг ямар ч эсрдэлгүй жагсаалаас гаргах боломж бол энэ роботууд юм. Яг ямар хүнийг устгахаа программчилж бичээд команд өгч роботон шуурга нисгээд гүйцээ, үлдсэнийг нь тэд хийх болно.
Эцэст нь хэлэхэд энэ бичлэг дээр гарсан зүйл бол бодит бус боловч ийм робот бүтээх технологи нь нэгэнт бэлэн болж, үйлдвэрлэлд нэвтрэхэд тун ойрхон болжээ. Гэхдээ аль нэг улс нь ийм роботуудыг нууцаар аль хэдийнээ хийгээд туршсан байхыг хэн ч мэдэхгүй юм. Бид болдог бол зэвсэг, техникээ эрчимтэй шинэчилж, технологио хөгжүүлэх юмсан.
Тантай холбогдож судалгаандаа асууж тодруулах зүйл байна. Имэйл хаягаа үлдээгээрэй