Нийтлэл 11 сарын 21, 2017

МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ

Монгол Ардын Намын XXVIII  Их хурлын намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүллээ. Мөн танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин намын гишүүн Н.Дэмбэрэл үг хэлэхдээ намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татав. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр болж байна. Яг одоо намын даргад нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлж байна.

Эх сурвалж: Монгол Ардын Нам

Сэтгэгдэл бичих

arrow icon