Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд АН-ын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 1/3 хүртэлх хувь нь төрийн албанд төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг эрх баригчид оруулж ирсэн
. Энэ заалт нь Монгол улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын, Төрийн албан хаагчдын тухай хуулийг ноцтой зөрчсөн заалт байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. ИТХ-ын төлөөлөгч нь улс төрийн нам эвслээс сонгогдож хамгийн ихээр улс төрийн үйл ажиллагаанд оролцдог субъект
юм. Төрийн алба бол мерит зарчмаар ажиллах ёстой. Тиймээс энэ заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байна. Дээр дурдсан хуулиудын нийт 39 заалтыг зөрчсөн асуудал орж ирж байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллаж байгаа 7240 ИТХ-ын төлөөлөгч нарын 30 хувь нь төрийн захиргаанд орж ажиллана гэвэл 2340 хүнийг төрийн алба руу хуулийн хүчээр орох боломжийг олгож байгаа
гаараа төрийн албыг улс төржүүлэх хамгийн том шийдэл рүү алхаж орж байна. Аймаг, нийслэлийн хэмжээнд зөвхөн хууль зөрчсөн 60 гаруй ИТХ давхар ажиллаж байна. Энэ 60 төлөөлөгчид зориулсан хууль санаачилж оруулж байна.
Төрийн албаны тухай хуулийн 2-р хэлэлцүүлгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд хуультай хамтатгаж хийх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.
Монгол банк санхүүгийн системийн тухай асуудал сөхөгдөж орж байна. Банкны тухай хуулинд зээлийн хүүг Монгол банк тогтооно гэсэн нь зах зээлийн зарчмаас ухраад банкны бизнесийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцох гэсэн үйлдэл
байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Банкны тухай хуульдтодорхойгүй нэр томъёонууд олноор орж ирсэн. Банк санхүүгийн системийн эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлтийг эцсийн байдлаар харж, Монголын нийт 13 банкинд хийсэн шалгалтын үр дүнг сонссоны дараа Монголын банк санхүүгийн системд ямар гажуудал, эерэг сөрөг үр дагавар байна гэсэн мэдээллийг авсны үндсэндээр энэ шинэчлэлийг багцад нь хийх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль гэсэн 3 хуулийг хэлэлцэх эсэхээ шийдээд нэгдсэн ажлын хэсэг байгуулж, Монголын банк санхүүгийн асуудлыг цогц байдлаар нь харж хоорондын процедурыг нэг агуулгын хэмжээнд оруулж байж цаашаа явахгүй бол тус тусад нь хэлэлцвэл банк санхүүгийн системд гарах эрсдлийг өндөр болгож байна гэж үзэж байна. Ирэх долоо хоногоос мэргэжлийн судлаачид, банкирууд, харилцагчдын дунд нээлттэй өргөн хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Банк санхүүгийн салбарыг сайжруулах, үйл ажиллагаа, зээлийн хүүг бууруулах, үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг багц хуулийн төсөл оруулж ирэх шаардлага бий юу гэвэл бий. Хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Банкны тухай 3 том бие даасан хуулийн төсөл яригдаж байгаа. Төв банкны тухай хууль дээр бие даасан байдал, хараат бус байдлыг сайжруулах чиглэл дээр зорилтоо тодорхойлсон, томилгоог эргэж харсан, удирдах зөвлөлийн гишүүдэд шалгуур тавих зэрэг орчин үеийн шаардлагад нийцүүлсэн зүйл бий. Цааш нь нилээн сайн нягтлах шаардлага бий.
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж эдийн засагт өөрийн үүрэг ролийг гүйцэтгээд явж байгаа банкны салбараа доголдуулаад, харилцагчид хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах нөхцөл байдал руу түлхчих вий гэдэг болгоомжлол байна
.
Банкны зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох заалт банкны тухай хуулийн 10.1 дээр, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт байдлаар орж ирсэн байгаа. Өнөөдрийн байдлаар ийм зохицуулалт заавал оруулах шаардлага байхгүй гэж харж байна. Өнгөрсөн долоо хоногт Мөнгөний бодлогыг УИХ баталсан. Энэ дотор зээлийн хүүг бууруулах багц стратегийг хэрэгжүүл гээд УИХ Монгол банкинд нэг гараараа үүрэг өгчихсөн байгаа. Энэ цогц арга хэмжээг хийж эхлээгүй байж механикаар зээл олгож байгаа бүх этгээдүүдийн зээлийн хязгаарыг тавихаар орж ирж байгаа. Ялангуяа банкны зээлийн хувьд. Банкуудын хадгаламж эрсдлийн болон үйл ажиллагааны зардал нэмэгдээд ашгийн хэмжээ ямар болж ирж байна вэ гэдэг нь банк бүр дээр өөр өөр. Том банкуудад бага, жижиг банкуудад том байгаа. Энийг зах зээлийн аргаар биш шууд ингэж хийж байгаа нь буруу. Маш олон механизмуудыг Монгол банк ашиглахгүй байгаа. Жишээлбэл зээлийн нэгдсэн мэдээллийн санг ил болгоод барьцаа шаардахгүйгээр зээл олгодог эрх зүйн орчныг хийгээд 5, 6 жил болж байгаа. Монгол банк өөр дээр байгаа зээлийн мэдээллийн сангаа хувийн мэдээллийн сан болгож мэдээлэл өгддөггүйгээс одоо хүртэл барьцаатай зээл олгож байгаа. Хуулийн энэ хэсгийг хууль санаачлагчид татаж авах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, бүх банкин дээр активын чанарыг нь үнэлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Ямар шалгуураар активыг ангилж байгаа нь өөр хэрэг. Үүний үр дүнд банкуудад шаардагдах өөрийн хөрөнгө янз бүр гарч ирнэ. Гэтэл энэ арга хэмжээнийхээ үр дүнг үзээгүй байж Монгол банкны ерөнхийлөгч 10 сарын 30 нд бүх банкуудын дүрмийн санг 100 тэрбумаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу 12 сарын 1-ны дотор өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгох төлөвлөгөөг боловсруулж ир гэдэг захиргааны шинж чанартай шаардлагыг өгсөн байна. Төв банкнаас сүүлийн үед Мөнгөний бодлогын зах зээлийн арга хэрэгслийг хэрэглэхийн оронд шууд захиргаадсан хэм хэмжээг гаргаж байгаа
нь банкны секторт ашиг тус авчрах уу? сөрөг нөлөө үзүүлэх үү? гэдгийг олон талаас нь бодох, дүгнэх шаардлагатай байна. Ийм хууль гарснаар банкны секторт ямар үр нөлөө гарах вэ гэдэг үр нөлөөний судалгаа хийгдээгүй байгаа учраас энэ хуулиудыг нухацтай өргөн хүрээнд авч үзнэ. Банкуудын хувьд төлбөр тооцоо гүйцэтгэх үндсэн чадвар бол өндөр байгаа гэдгийг иргэддээ хандаж хэлмээр байна. Ард иргэд итгэлтэй байх хэрэгтэй. Энэ олон тайлбар нь тодорхойгүй битүүлэг арга хэмжээний үр дүнд ард иргэд банкинд итгэх итгэл буурч болзошгүй учраас энэ үгийг хэлж байна. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх гэхээр хөрөнгө оруулагч, хувь нийлүүүлэгч нар хэрэгтэй болно. Хэрвээ банкны салбараа бид чанаргүй зээлтэй, барьцаа хөрөнгө муутай гэж нийтэд зарлах юм бол хэн хөрөнгөө авчирч хий вэ? ОУВС-аас энэ шалгалтын дүнг нийтэд зарла гэсэн яриа явж байгаа. Монгол банкны ерөнхийлөгч мэргэжлийн хүний хувьд банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлын талаар олон нийтэд зарлахгүй байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон нийтийн анхаарлын төвд Б.Хурцын асуудлаар хийх нийтийн сонсгол байгаа. 21 гишүүн нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж санал гаргаж хүргүүлээд байгаа. УИХ-д ирсэн олон гомдол байгаа учраас гомдол гаргасан хүмүүсийн үгийг сонсох ёстой. АН-ын бүлгийн гишүүд нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж 100 хувь байр сууриа нэгтгэсэн. Эрх баригч намын бүлэг энэ асуудлыг дэмжих байх. Нийтийн сонсголын тухай хууль олон жил баруунд хэрэгжиж байгаа. Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Төсөв, бодлого, томилгооны гэх мэт олон хэлбэрийн нийтийн сонсгол байдаг.
INDIVIDUAL SERIOUS AND RELIABLE ГАДААД ХУДАЛДАН АВАХ Би та бүхэнд энэ зээлийг сайн нөхцөл байдалд оруулж өгөхөд бэлэн байна. Би зээлийг 5,000- 800,000 еврогийн зээлээр 3% -ийн хүүтэйгээр олгодог. Би танд туслах боломжтой газруудыг анхаарна уу. * Санхүү * Үл хөдлөх хөрөнгийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотек * Зээлийг эргүүлэн авах * Хувийн зээл Та төсөл дуусгахыг хүсч байгаа, санхүүжилт хэрэгтэй, эсвэл төлбөр хийхэд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө хэрэгтэй байна. Энэ шийдэл нь та нарын төлөө санаа зовох хэрэггүй. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо бариарай: [email protected] Хурдан: 48 цагийн дотор санхүүжилтийн шийдвэр гарна.
Банкны эздүүд гэж хэсэг бүлэг эрхэмүүд байгаа. Тэгвэл тэр хүмүүсийн олж байгаа орлогыг жирийн ард иргэдтэйгээ харьцуулж үзсэн судалгаа бий юу Эрхэм Нарантуяа гишүүнээ. Миний мэдэхийн банкуудын дундаж ашиг жилдээ 50 тэрбум орчим төгрөгт хүрээд байгаа. Эдгээрийг банкны эзэд л ТУЗ авч байгаа. Мөн банкны захирлууд гэж олон сая төгрөгийн цалин хангамжтай байдаг. Энэ хүмүүсийн олоод байгаа ашиг чинь жирийн ард иргэдийн хөлс хөдөлмөрөөс олсон мөнгө шүүдээ.