Нийтлэл 11 сарын 23, 2017

UNFPA: “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэхийг уриалж байна

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр" болгон зарласан байдаг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орны 5167 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болоод байна.

Энэхүү дэлхийн аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж, хүчирхийлэлтэй тэмцэхэд арга хэмжээ авахыг уриалах зорилготой үйл ажиллагаа билээ.

Монгол Улсад анх 1997 оноос энэхүү аяныг зохион байгуулж, Олон улсын байгууллагууд, Төрийн болон Төрийн бус байгууллагууд нэгдэн, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд өөрийн дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Энэ жилийн аянд НҮБ-ын Хүн Амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагууд хамтран оролцож хэвлэлийн бага хурал хийнэ.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтэд залуу зураач Х.Ариунзаяа оролцож “Нүдээ нээ-Нүцгэн үнэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулах аж.

“Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатайгаар зохион байгуулж байгаа энэхүү аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн тоо буурахгүй, байнга өсөлттэй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ чиглэлд анхааран ажиллахыг уриалж байгаа юм.  

Үйл ажиллагаа: Аяны нээлт

Хэзээ: 2017 оны 11-р сарын 24, Баасан гараг, 10:00 цаг

Хаана: Корпорэйт зочид буудал, Every Танхим

Оролцогч: Хууль зүй, Дотоод Хэргийн яамны төлөөлөл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төлөөлөл ХЭҮТ-ийн Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа

Уран бүтээлч Х.Ариунзаяа (“Нүдээ нээ-Нүцгэн үнэн ”үзэсгэлэн)

* * *

Дэлгэрэнгүй мэдээллийг: Хүчирхийллийн эсрэг үнэдсний төвийн утас 70119949, НҮБ-ын Хүн Амын Сангийн Харилцааны Мэргэжилтэн Tim Jenkins Утас: (976) 8011 0366, И-мэйл: [email protected]тэй холбогдож авна уу.

Сэтгэгдэл бичих

arrow icon