Чингисийн Монголчууд 3 саяулаа. Уул нь хаанаа мэдэхгүй ард түмэн хамгийн жаргалтай
гэдэг үг бий. Гэхдээ Монголчууд хаанаасаа /орчин үеийнхээр ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юм уу даа/ өөр зүйл ярихаа болиод удаж байна. Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санал гаргасантай холбогдуулан жиргээний ертөнцөд шуугиж байх үеэр Монгол HD ТВ фэйсбүүк хуудсаараа дамжуулан Хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна уу? хэмээн санал асуулга явуулсан байв.
Цаазаар авах ялыг сэргээхдээ олонхын саналыг харгалзаж үзэх нь зөв үү? гэдэг талаар бяцхан хэлэлцүүлэг өрнөснийг онцолж байна.
Дэлхий бөөрөнхий гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Харин нэгэн тосгоныхон хуралдаад дэлхийг хавтгай гэж шийдэж байжээ.Олонхийн санал үнэнийг нотлохгүй, үнэнийг гэрчлэхгүй
гэдгийг түүх нотолжээ. Баабар ингэж өгүүлэв.
Билгүүнээ ч ингэж өгүүлэв.
Түүхээс суралцах зүйл их ажгуу. Санал асуулга явуулсантай холбогдуулан нэгэн жиргээч Сократын үхлийг сануулаад амжив. Алдарт философич Сократыг гэм буруутай эсэх талаар санал асуулга явуулахад 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлах нь зүйтэй гэсэн санал өгчээ
. Сократыг өөд болсны дараа Афинчууд нүглээ наминчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн тухай хууч яриа бий болжээ. Санал асуулгаар цаазлагдах болсон Сократ "Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог
" гэж сургаж байв.
Харин санал асуулгын дүнг хараад бусад жиргээчид ийн дүгнэв.
Цаазын ялыг сэргээх гэж байгаа бол олонхийн сэтгэл хөдлөл, олонхийн хандлагаар биш онолын үндэслэлтэй сэргээх хэрэгтэй гэж салбарын мэргэжилтэн дүгнэжээ.
Цаазаар авах ялыг ямар үндэслэлээр халах ёстой талаар эндээс
Монгол улс цаазар авах ялаас яагаад татгалзах үүрэгтэй талаар эндээс уншина уу.
Их хурлын гишүүн хүчин хийвэл цааз байтугай ЯМАР Ч ЯЛ АВАХГҮЙ. Ийм л хуультай улс бид чинь. Эхлээд хуулиа хүн бүрт яг адил үйлчилдэг болгочих.