Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд тавьсан илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Гадаад бодлогын өнөөгийн нөхцөл байдал
Өнөөдөр гадаад харилцаанд бүх зүйл ямар ч асуудалгүй сайн сайхан байна уу гэвэл бас үгүй байна
Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна.
Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг
.
Харин бид зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө
Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай.
Гадаад бодлого, харилцаанд гаргасан алдааны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна
.
Гадаад харилцааны асуудлаар мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Энэ бүхний эцэст Монгол Улсын том эрх ашиг хохирч байна
Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна.
Хөрш орнуудтай харилцах харилцаа
Бид юун түрүүнд хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна
.
Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн, уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу 5.0 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн.
БНХАУ-тай хийсэн худалдаа 2016 оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өсчээ
.
Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна
.
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна.
Монголын Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талаас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах зорилт тавьж байна
Гурван талт хамтын ажиллагаа
Гурван талт хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй.
Харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Гуравдагч хөршийн бодлого
Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус орны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгохыг зорьж байна.
АНУ-тай улс төр, аюулгүй байдлын талаар болон бүс нутгийн асуудлаар яриа, хэлэлцээ хийдэг зөвлөлдөх механизмтай болсон нь харилцаа улам гүнзгийрч буйн нотолгоо юм
Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэл, БНСУ-тай Иж бүрэн түншлэл, Австрали Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байна.
2016 оны 6 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дүнд хоёр улсын худалдаа 18.0 хувиар нэмэгдсэн
байна
Манай улсын 40 шахам мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бүс нутагт өрнөж буй үйл явдал манай улсын аюулгүй байдалд шууд хамаатай
Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Энэ хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд үйлчлэх тул тэдэнтэй хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.
Олон улсын хэмжээнд
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд бид хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьж, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх, арьс өнгө, хүйсээр алагчилахгүй байх үзэл санааг дэмжих, цаазын ялыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч эхний 30 улсын нэг боллоо.
Цаашид
Мөн хөрөнгө оруулах боломж, шинэ санаачлага, технологийн мэдээлэл, хөнгөлөлттэй зээл олох болон бусад шаардлагатай дэмжлэг, тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх талаар гадаадад суугаа 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газар тэдний гадаад дахь төлөөлөгчийн газар мэт ажиллах ёстой.
Засгийн газрын зүгээс гадаадад түр хугацаагаар зорчиж буй болон эх орноосоо алс хол оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Консулын албыг бэхжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорьж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ ажлаа цааш үргэлжлүүлэх болно.
Манай Засгийн газар гадаад бодлогын хэрэгжилт, гадаад харилцааны үр өгөөж нь иргэн, хувь хүнд хэрхэн хүрч, наалдаж байгаад анхаарах болно.
“Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно
Жижиг маргаанаас болж том нөхөрлөлийг бүү сүйтгэ гэдэг үгийг ч бид хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз ээ.
Гагцхүү бид дотооддоо хариуцлага, сахилга баттай, зохион байгуулалттай, нэгдмэл бодлоготой байж, гадагш найрсаг сэтгэлтэй, зөв ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна
Эх сурвалж: ЗГХМОНХХ
Сэтгэгдэл бичих